-
2016 оны 11 сарын 16
Сүүлийн өдрүүдэд Увс аймагт цас их хэмжээгээр орж, зам тээврийн осол аваар ихээр гарах болжээ.
-
2016 оны 11 сарын 16
Үргэлжлэн орсон цасны улмаас энэ сарын 1-нээс эхэлж зам, даваа гүвээнд шуурхай ажлын хэсэг ажиллуулж, эргүүл гаргаад байна.
-
2016 оны 11 сарын 16
Зүүн аймгуудаас хятадууд хадлан бэлтгэж өдөрт хэдэн зуун тонн өвс боомтоор гаргадаг гэх мэдээлэл сүүлийн үед ихээр гарах болсон.
-
2016 оны 11 сарын 16
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор олон ажил зохион байгуулж байна.
-
2016 оны 11 сарын 16
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх хэлтсээс нийслэл хотын гудамж талбайд наагдсан “Саун, массаж, спа” гэх зарын дагуух үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.
-
2016 оны 11 сарын 16
Өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэж мансуурах тохиолдолд нэмэгдэж буй талаар сүүлийн үед эмч мэргэжилтнүүд анхааруулах болсон. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр хоёр хүүхэд газ үнэрлэж мансуурсан хэрэг гарчээ.
-
2016 оны 11 сарын 16
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэггэй тэмцэх хэлтсийн алба хаагчид манай улсын нэгэн арилжааны банкны интернэт банк ашигладаг хэрэглэгчдийн дансанд нэвтэрч, мөнгийг нь хууль бусаар шилжүүлж авсан хэргийг илрүүлжээ.
-
2016 оны 11 сарын 16
11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
-
2016 оны 11 сарын 16
Өнгөрсөн оны эхээр гурван хүүхдийнхээ эцгийг өмнө нь ял эдэлж байсан хоёр нөхөрт мөнгө өгч, захиалгаар хөнөөлгөхийг завдсан гэх эмэгтэйн талаарх мэдээлэл нэг хэсэгтээ л цахим ертөнцөд түгж, олон нийтийг цочирдуулсан билээ.
-
2016 оны 11 сарын 16
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бразил улсаас Монгол улсад суух Элчин сайд Маркос Де Паива болон ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Винстон Александр Силва нарыг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Сайд А.Цогцэцэг Бразил, Монгол хоёр улс эртний найрсаг хамтын ажиллагаатай, цаашид Эрүүл мэндийн яамдууд хамтран ажиллаж, албан ёсны харилцаатай ажиллана гэж итгэж буйгаа илэрхийллээ.
Ноён Маркос Де Паива уулзалтын томоохон зорилго бол танай улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах. Хэдийгээр Бразилын улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй байгаа ч, эрүүл мэндийн салбарын санхүүжилтээ бууруулахгүй гэдэг дээр ярилцаж байна гэв. Биеийн тамир, спортын асуудал ЭМЯ-ны чиг үүрэгт хамаарч байх үед Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хооронд биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах Санамж бичгийг 2015 оны 6 дугаар сард байгуулсан байна. Уг ажлын хүрээнд Бразил Улсын Палмас хотноо 2016 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадамд Монголын тамирчид амжилттай оролцсон байна.
-
2016 оны 11 сарын 16
Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Цэнгэл” нууранд иргэн Б-гийн Зил-130 загварын автомашин живсэн тухай дуудлага өчигдөр 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
-
2016 оны 11 сарын 15
Улаанбаатар төмөр замын ажилтнууд улсын хилээр нэн ховор амьтны эд эрхтэнг галт тэрэгний цуваанд нууж, хил гаргахыг завдсан этгээдүүдийг илрүүлжээ.
-
2016 оны 11 сарын 15
Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийг томилжээ.
-
2016 оны 11 сарын 15
Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй тэмцэх хууль эрх зүйн орчин манайд бүрдсэн. Хамгийн гол нь хэрэгжилт хангалтгүй байна. Энд хүрэлцэн ирсэн хүмүүс бүгд санхүүжилт, хүний нөөцийн асуудал ярьж байна. Гэтэл мөнгө зарахгүйгээр хийчих ажил их бий. Гагцхүү сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай. Боломжоо ашиглаж хийвэл үр дүнд хүрэх ажил их байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийг бэлгийн замаар дамжих өвчлөл ямар байна вэ гэдэгт үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгөхөөр хийж байгаа. Манай байнгын хороо та бүхний гаргасан саналыг үндэслэн тогтоол гаргаж ажиллана” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан НҮБ-ын Хүн амын сан, “Глобаль” санд талархал илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 15
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах; шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэх талаарх заалтыг зөрчсөн гэж үзэж 10 дугаар дүгнэлт гаргасан билээ.
-
2016 оны 11 сарын 15
Ногоон паспорттой иргэд Япон улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.
-
2016 оны 11 сарын 15
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шуурхай хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж буй Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох, Нийслэлийн шилдэг хамтарсан багийг шалгаруулах зорилгоор “Центавр” ур чадварын тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
-
2016 оны 11 сарын 15
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн 8-р хороо, 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто зам барилгын ажлын гүйцэтгэгчээр ”Тэргүүн саруул зам” ХХК шалгарч,гэрээт ажлыг эхлүүлсэн.
-
2016 оны 11 сарын 15
Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Баделхан, Д.Тогтогтохсүрэн нар асуулт асууж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүдийн хувьд тогтоолын төсөлд төсвийн сахилга, хариуцлагын талаар тодорхой тусгаж өгөөгүйг сануулахын зэрэгцээ бэлэглэлийн гэрээний асуудалд арга хэмжээ авах цаг болсныг онцолж байлаа. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд төсвийн төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах талаар илүүтэй чиглэл өгсөн. Харин 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд бид төсвийн зардал хэмнэх чиглэлд анхаарсан. Түүнчлэн тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн талаархи тайланг Төсвийн байнгын хороонд гурван сар тутам танилцуулж байхаар болсон гэдгийг онцолж байлаа.
Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Уламжлал ёсоор хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд оролцсон юм.
Хотын даргатай уулзсан эхний иргэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Төгссайхан байлаа. Тэрээр БЗД-ийн 14-р хороо, 14-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны орчимд зам тавиулах нэн шаардлагатай байгаа талаар Засаг даргад танилцуулсан юм. Түүний тавьсан асуудалд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлага зохих хариултыг өглөө. Ирэх дөрвөн жил төрийн өмчийн сургууль , цэцэрлэггүй хороо гэж байхгүй болгох зорилт тавьж байгаагаа хотын дарга хэллээ. 2017 онд гэхэд 31 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхээр үндсэн чиглэлд тусгасан гэдгээ хэлж, иргэн Н.Төгссайханы хүсэлт бол нийслэлийн иргэдээс тавьдаг нийтлэг санал учраас анхааран ажиллахаа ярьлаа.
Баянзүрх дүүргийн иргэн М.Бат-Очир СБД-ийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн хойд талын орц, гарцыг хаасан асуудлаар хотын даргатай уулзлаа. Тэрээр “Тухайн газрыг 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн орох гарах гарцгүй болгож хаана гэсэн мэдэгдэл өгсөн. Нийслэлээс газар өмчилж өгөх болон хувьчлахдаа иргэдийг боддог байх хэрэгтэй” гэв. Энэ талаар СБД-ийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн “Уг хэсэгт иргэн Л.Сосорбурам 14 га газартай. Анх өөрийн баталгаажсан талбайгаар хашаагаа бариагүй байсан бөгөөд одоо барьж байгаа. Энэ талаар иргэдээс маш олон гомдол мэдүүлж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаад байгаа”-г мэдэгдлээ. Нэг иргэн 14 га газар эзэмшиж, хашаа хатгаснаас олон нийтийн эрх ашиг хөндөгдвөл төр газраа авч, орц гарц гаргаж, иргэдийнхээ эрх ашгийг нэгд тавина гэдгийг хотын дарга хэлсэн юм.
Үүнээс гадна Баянзүрх дүүргийн иргэн Т.Түмэн-Өлзий нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хүнд суртал ихтэй, өгсөн өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэдэггүй гэсэн гомдол гаргаж байна. Тухайлбал, 2016 оны 2 дугаар сараас эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудад материалаа бүрдүүлж өгсөн ч одоог хүртэл шийдтэй хариу өгөөгүй гэлээ. Хотын дарга С.Батболд түүний тавьсан гомдол саналыг судалж, холбогдох байгууллагуудад уламжлахаа хэлээд “Төр захиргааны байгууллагын алдаа оноог зөв харж чаддаг, нүд чих болж чадах залуусыг дэмжинэ. Мэргэжилдээ эзэн болсон, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг мэддэг залуусыг удахгүй нээлттэй ажлын байранд урина. Таныг бас ажилд урьж байна” гэлээ.
Мөн үндэсний үйлдвэрлэгч “БЧГ” ХХК Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой талаараа танилцууллаа. Барилга угсралт, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тус компани импортын тоног төхөөрөмжийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Патентыг нь албан ёсоор авсан хог ачиж, буулгах, хадгалах тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ ашиглан, Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэв. Нийслэлийн Захирагчийн ажлын алба тус компанитай хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийх боломжтойг хэллээ. Хотын дарга ч импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг онцолсон юм.
Баянгол дүүргийн иргэн, ахмад эмч Б.Эрдэнээ мөн хотын даргатай уулзаж, саналаа уламжиллаа. Тэрээр Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа архи, тамхи, хар тамхины хор уршгийн эсрэг эмчилгээ хийдэг байсан байна. Үүнийгээ улсын эмнэлгүүдийн эмч нарт зааж сургах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Ахмад үеийн, туршлагатай хүмүүсээ сонсч, тэднээс зөвлөгөө авч ажиллахаа хотын дарга хэллээ.
Хотын дарга иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж, шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байна. Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ ч хотын даргад ирүүлэхийг холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.