Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2420 2421 2422 2423 2424 2425 2426
  • АТГ-ынхан Баянхонгор аймагт ажиллаж байна
    2016 оны 11 сарын 14
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрийн ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймаг дахь ажлаа өнөөдөр эхлүүллээ.

  • Сэрэмжлүүлэг: Машин нь шатаж, улмаар хоёр иргэн амиа алджээ
    2016 оны 11 сарын 14
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой ослууд гарчээ.

  • Авто тээврийн хөдөлгөөн 10:00 цагаас хэвийн болно
    2016 оны 11 сарын 14
    мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цаг хүртэл
  • 19-25 насны залуус уушгины хорт хавдар тусах болжээ
    2016 оны 11 сарын 13
    Манай улс элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор дэлхийд нэгдүгээр байрт жагсдаг бол араас нь уушгины хорт хавдар эзлэх болжээ.
  • Хүний зан аашинд эерэгээр нөлөөлдөг 8 хүнс
    2016 оны 11 сарын 12
    Таны зан аашинд дараах хүнсүүд сайнаар нөлөөлдөг байна.

    Хар шоколад

    Хар шоколад нь магниар тун баялаг. Эрдэс бодис нь таны эд эсийг сэргээх бөгөөд сэтгэл санааны тавгүй байдлыг багасгана. Мөн уйтгар гунигийг арилгах шидтэй.

    Салмон
    Салмон болон самар. Эдгээр нь омега-3-аар баялаг, депрессийн эсрэг сайн үйлчилгээтэй. Зан аашийг зөөлөн, сайхан болгоно. Тэд мөн таны ой санамжинд сайнаар нөлөөлдөг.

    Бууцай

    Бууцай нь В витамин болон фолийн хүчлээр тун баялаг, энэ нь таны бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Энэ нь мөн антиоксидант шинж чанартай тул таны тархины эсүүдийг хамгаална.

    Тахианы мах

    Энэ нь B12 витаминаар баялаг. Сайхан мэдрэмж төрүүлж сэтгэл санааг сайхан болгоно.

    Авокадо

    Авокадо нь серотонин агуулдаг. Энэ нь идэхэд сайхан мэдрэмж төрүүдэг төдийгүй таны арьс, үс, хумсанд маш сайнаар нөлөөлнө.

    Ногоон цай

    Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Ногоон цай нь флавоноид болон полифенолууд хэмээх эсийг хавдар үүсгэгчид (карциногенүүд)-ээс хамгаалдаг. Түүнчлэн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. иймээс таныг амар тайван байхад ногоон цай тусална.

    Йогурт

    Дархлааны системийг дэмжиж зан аашийг ч тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлдэг.

    Гүзээлзгэнэ болон бөөрөлзгөнө

    Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө жимсүүд нь антиоксидант чанартай. Эдгээрийн эрдэс бодисууд нь депресс болон стрессийг бууруулахад тусална.
  • Өнөөдөр “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”
    2016 оны 11 сарын 12
    Өнөөдөр “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна
    2016 оны 11 сарын 12
    Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8% нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнхи буюу 88.4%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5% нь томуу, томуу төст өвчтэй байжээ.

    Хүйтэн сэрүүний улирал болж өвчлөл ихсэх, хүмүүсийн хөл хөдөлгөөн, нягтрал нэмэгдэх, хүний биеийн эсэргүүцэл сулрах нь “Амьсгалын замын халдвар” хүнээс хүнд хурдан тархах нөхцөлийг бүрдүүлдэг тул та болон таны гэр бүлийг өвчлөхөөс хамгаалах дараах зөвлөмжийг хүргэж байна.



    Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 75.9%нь хүүхдүүд эзэлж, эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7%-р нэмэгдсэн буюу 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал БЗНЭ 43.8%, Багануур ЭМТ-д 41.2%-р тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр байна.

    Түүнчлэн иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлага гарч байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг зөвлөж байна.



    Эх сурвалж: Эрүүл мэндийн газар
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн баруун хагаст цас орж, шуурна
    2016 оны 11 сарын 12
    13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 14-нд Алтайн уулсаар,15, 16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
  • Богд хаантай холбоотой ховор баримт дэлгэнэ
    2016 оны 11 сарын 12
    Богд хааны ордон музей байгуулагдсаныхаа 90 жилийн ойд зориулж “Богд хааны ордон музей-Бидний бахархал” нэртэй арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

    Тэрбээр Богд хаан, Дондогдулам хатан, Гэнэнпил хатан, Богд хааны шадрууд, Богд хааны өргөмөл хүүхдүүд, Богд хааны ордон, цуглуулган зүйлс, Богд хааны амьдралын хэв маяг, ордныхны үйл ажиллагаа, музейн түүх, үзмэрийн тухай ховор сонин баримт, шинэ мэдээллийг хүргэх юм.

    Мөн Богд хааны ордон музейн дэмжигчдийн клуб байгуулахаар зорьж буй бөгөөд үндэсний соёл урлагт хайртай хүн бүрийн өмнө нээлттэй юм.


  • Хушганы хандаар ходоодны шархаа эдгээж, хорт хавдраас сэргийлээрэй
    2016 оны 11 сарын 12
    Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн ашиг тустай хушга юм. Хушга самрын өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар ясны төрлийн элдэв өвчин, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ходоодны шарх, цус багадалт, зүрхний өвчинөөс урьдчилан сэргийлж болно. 1 ширхэг хушгинд 30 гр орчим жинтэй бөгөөд 185 калор, 4 гр уураг, 4 гр нүүрс ус агуулдаг. В төрлийн витаминууд болон Е витамин ихээр агуулагдсан байдаг.

    Хушганы самрыг өдөр тутамдаа хэрэглэснээр
    – Цусан дахь холестрены түвшинг багасгадаг турах хүсэлтэй хүмүүс идэж болно
    – Цусан сахарын хэмжээг тогтмол байлгадаг тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой
    – Зүрх болон тархины цусан хангамжийг сайжруулдаг тул цус багатай хүмүүс ач тустай
    – Цөс чулуужхаас сэргийлнэ
    – Яс янгинах, сийгэх зэрэгт сайн нөлөөтэй

    2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг.
    Та 1 кг цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ, хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд цонхны тагтан дээр 2 долоо хоног байлга. Усаа өнжөөд солиорой. Мөн хоногт 2 удаа самраа хутгах ёстой. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино.
    Та өглөө, бас орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог аж. Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна

    Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх
    20 гр нунтаг хушга, 1/2 стакан, буцламгай ус хийгээд 30 минут хандлана. Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд , 1 ц/х зөгийн бал нэмж хутгана.
    Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.
    Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:
    – Ходоодны шархыг сайн аниулна.
    – Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.
    – Цусны шүүрлийг зогсооно.
    – Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.
    – Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.
    – Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг.


    Халуун хушга
    Хушгыг ястай нь халуун гал дээр 30 минут орчим байлгана. Ясыг хагалаад халуунаар нь үрийг иднэ. Өдөрт 3 удаа 1-2 сар идвэл үр дүнтэй. Энэхүү жор нь үс уналтыг зогсоож, үс цайхаас урьдчилан сэргийлдэг.
    Хушганы ясны ханд
    200 гр буцалсан усанд жижиг халбага нvдсэн хушга хийж ханд бэлтгэнэ. Yvнийгээ зєєлєн гал дээр буцалгана. Яг юунд уухаас шалтгаалж буцалгах хугацаа єєр єєр байдаг. Уг ханд нь хоол боловсруулах эрхтний vйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоо идэвхждэг. Энэ хандаар нvд євдєхєд зайлж, буйл vрэвсэхэд угаана. Мєн арьсны архаг євчний vед шавшиж хэрэглэдэг. Бас ийм ханднаас ваннтай усандаа хийж суувал ядаргаа арилж, vе мєчний євчин намддаг.
    Хушганы ясны ханд

    Хушганы ясыг нүдэж нунтаглаад, 1 хоолны халбага ясан дээр 1 стакан буцалсан халуун ус хийгээд, усан банн дээр 30 минут орчим хандална. Тэгээд шєнє нь хонуулчихаад, маргааш нь єдрийн турш бага багаар ууж дуусгана.
    Энэ аргыг хэрэглэж хавдраасаа салсан хүн “Би єдєр болгон ингэж уудаг байлаа. Сарын дараа эмчид vзvvлтэл хавдрын єсєлт зогссон байна гэсэн. Дахин 1 cap уугаад эмчид vзvvлсэн чинь хадвар нь багассан байна гэсэн. Би vvнд маш баярласан. Хэсэг завсарлаж, амарсаны дараа хушганы ясны хандаа дахин ууж эхэлсэн. Тэгээд дахин эмчдээ vзvvлэхэд хавдар багасаж байна гэж хэлсэн. Дунд нь амралттайгаар удаан уусан. Тухай бvрд эмчийн хяналтад орохоо мартаж байсангvй. Цэвэршилт явагдсаны дараа хавдар єєрєє шимэгдээд арилчихсан.” гэж хэлсэн байна.
    – Хєхvvл хvvхэдтэй эх болон сульдсан хvvхдэд хушганы идээ єгвєл маш амархан тэнхэрдэг.
    – Хушганы идээ махыг ч орлож чаддаг. Цагаан хоолыг хачирлахад бvр ч амттай.
    – Зєгийн бал, эсвэл усан vзмийн шvvстэй хамт 2-3 ш хушгыг єдєрт нэг удаа зоогло.
    – Хушганы идээг нунтаглаад тунгалаг шєл, бага зэрэг цагаан цуу, шарсан сонгино, сармис, перец, давсаар амтлаад хутгаж сvмс хийж болдог.
  • Унадаг дугуйн парад маргааш болно
    2016 оны 11 сарын 12
    Жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдөр тохиодог. Энэ өдөр маргааш болно.

    Тиймээс маргааш Монголын Залуучуудын холбоо, Замын цагдаагийн алба хамтран унадаг дугуйн парад зохион байгуулахаар болжээ. Дугуйн парад Их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас баруун дөрвөн зам хүртэлх маршрутаар явна. Парадын үеэр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг иргэд олон нийтэд анхааруулж, уриалга сурталчлах арга хэмжээг ч зохион байгуулах юм байна.
  • Шаргаморьтын гүүрэн дээр гамшгаас хамгаалах автозамын албаны сургалт боллоо
    2016 оны 11 сарын 12
    Өнөөдөр Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт боллоо. Гамшгаас хамгаалах, үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газрын нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн дохионы дагуу гамшиг тохиож, зам гүүр эвдэрсэн нөхцөлд хэрхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, түгжрэл үүсгэхгүй тулд нөөц зам барих, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа явуулахыг үзүүллээ. Сургалтын үеэр гүүрний нэг урсгалыг хааж, нөгөө урсгалыг хуваан 2 урсгалд шилжүүлэх, гүүрний эвдэрсэн урсгалыг засварлах, нөөц зам гаргах ажлыг хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалтыг амжилттай боллоо гэж дүгнэлээ гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Допингийн эсрэг сан байгуулна
    2016 оны 11 сарын 12
    Моиголын үндэсний бөхийн холбооноос Допингийн эсрэг сан байгуулахаар санал гаргажээ. Тус холбооноос бөхчүүд, бөх сонирхогчид, байгууллага, хамт олныг допингийн эсрэг нэгдэхийг уриаллаа. Монголын үндэсний бөхийн холбооны дэргэддопингийн шинжилгээ авах лабораторитой болох, ганц наадам гэлтгүй заалны барилдааны үед ч шинжилгээ авдаг болохоор зорьж байгаа ажээ.
  • Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг маргааш хүндэтгэнэ
    2016 оны 11 сарын 12
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олог нийтэд хүргэх зорилгоор 3 дахь жилдээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр 17-ны өдрийн хооронд зохион явуулах гэж байна.



    Монгол улс дах Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 550 нэгж буюу 7,2%-иар буурчээ.

    Үүнээс хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13%-иар, нийслэлд 14,5%-иар, орон нутагт 11,3%-иар буурсан үзүүлэлт гарсан байна.

    2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний 2%-ийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
  • Танилц: ”Inspire me festival Ulaanbaatar” арга хэмжээний хөтөлбөр
    2016 оны 11 сарын 12
    Их британийн элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа “Inspireme Festival” соёлын өдөрлөг энэ сарын 11-12-ны өдрүүдэд болно. Тус өдөрлөгт зориулж дараах арга хэмжээнүүд болно.


    1. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай багачуудад ном уншиж өгнө


    Олон улсын хүүхдийн утга зохиолын зургаан удаагийн шагналт Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог Бямба гарагийн 12:00 цагаас Шангри-ла Моллд байрлах Багачуудын Музейд хүүхэд багачуудад ном уншиж өгнө. Зохиолч Ж.Дашдондог нь ”Алтан үлгэр” хүүхдийн шилдэг зохиолын 108 номын цувралыг хэвлүүлж байжээ. Тэрээр хүүхдийн уншлагыг Монгол ахуй нөхцөлд тохируулан орон нутгийн сумд хооронд олон мянган бээрийг туулан хүүхэд багачуудад номын сангаа хүргэсээр иржээ.


    2. Дэлхий дахинд хаягжилтын цоо шинэ аргачлал нэвтрүүлэгч компани Монгол хэл дээр апп гаргаснаа танилцуулна


    what3words нэрээр олон улсад танигдан олон шагналын эзэн болсон Британийн инноваци нэвтрүүлэгч компани 170 гаруй оронд нэвтрээд буй гар утасны апп-ныхаа Монгол хэл дээрх хувилбарыг гаргаад байна. Монгол Шуудан компанитай хамтран Монгол улс даяарх хаяг тодорхойгүй байдлыг бүрэн шийдэхээр ажиллаж буй тус компанийн удирдлагууд Улаанбаатар хотод зохиогдож буй #INSPIREmeFESTIVAL-д зочилж байна. what3words апп-г татаж авсан байхад та Говийн ганц айлыг ч олоод очно.


    3. Дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч Их Британи улсын боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдана.


    Их Британийн их, дээд сургуульд суралцахыг хүсэгчдийн зорин ирэх үйл ажиллагаа бол #INSPIREmeFESTIVAL юм. Британид боловсрол эзэмших талаар бүхий л шатны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, шилдэг сургуулиудыг танилцуулах зэрэг маш олон үйл ажиллагааг зохион байгуулахаар Британийн сургуулиудын Монгол дахь түнш байгууллагууд болох STUDY UK, BPP University, City University of London, Nogoon Jade нар бэлтгэлээ базаагаад байна.


    4. Монгол сарлагийн хөөвөрийг Лондонд тансаг бараа болгож буй Tengri брэнд өдөрлөгт бүтээгдэхүүнээ танилцуулна


    Лондонгийн дээд зэрэглэлийн эрэгтэй хослол урлагч дэлгүүрт Монгол сарлагийн хөөвөрийн утсаар нэхсэн бүс барааг нийлүүлж буй Tengri брэнд өдгөө 1,500 малчин өрхүүдийг төлөөлж байна. Энэхүү брэндийг үүсгэн байгуулагч Ненси Жонстон #INSPIREmeFESTIVAL-д оролцож Англи чамин хийц, Монгол малын түүхий эд, дэвшилтэт технологи нийлэн хэрхэн тансаг хэрэглээг бүтээдэг талаар сонирхолтой яриа хийнэ.


    5. Авьяаслаг Монголчууд 2015 нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын тоглолт болон сюрпризүүд


    Британийн SYCOtv-н форматыг Монголдоо амжилттай хөрвүүлж Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгээрээ телевизийн салбарын үе үеийн рекордыг эвдэж буй Монгол ТВ-н баг хамт олон Британийн өдөрлөгийн үеэр нэвтрүүлэгтэйгээ холбоотой хэд хэдэн зарлал, сюрпризүүдийг хийхээр зэхэж байна. Мөн 2015 оны шилдэг оролцогчид урилгаар оролцон сэтгэлд хоногшсон үзүүлбэрүүдээрээ бэлэг барихаар боллоо. Үүнээс гадна Монгол ТВ сувгийг үүсгэн байгуулагч Чинбатын Номин өдөрлөгийн хүрээнд энтрепренер залуусын уулзалтад оролцож сонирхолтой яриа хүргэнэ.


    6. Кембриджийн Их Сургуулийн эрдэмтдийн эмхтгэсэн “Монголын Түүх” номыг анх удаа олон нийтэд танилцуулна


    Монгол судлалын чиглэлээр бичигдсэн дэлхийн олон эрдэмтдийн томоохон бүтээлүүдийг нэгтгэн анх удаа Англи хэл дээр гаргасан энэхүү 3 боть номыг NEPKO хэвлэлийн газар зохиогчийн эрхийн дагуу уншигч түмэнд толилуулна. Уг бүтээлийг Кембрижийн их сургуулийн профессор Монгол болон Дотоод Ази судлалын танхимын захирал Дэвид Снийт эмхэтгэн гаргасан. Энэ бүтээлд гадаадын нэрт эрдэмтэд болох Чарлз Браун, Игор дэ Рашвилц, Дэвид Морган, Овэн Латимор, Каролин Хампри нарын Монголч эрдэмтдийн судалгааны ажлууд төдийгүй Монголын судлаач зохиолч эрдэмтэдийн бүтээлүүд мөн багтсан байна.


    7. Харри Поттер ном албан ёсны зохиогчийн эрхтэйгээр Монгол хэл дээр гарах гэж байна


    Британийн нэрт зохиолч Ж.К. Роулингийн бичсэн, 65 хэлнээ хөрвүүлэгдэн дэлхийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчидийг байлдан дагуулсан Харри Поттер уран зохиолыг Интерномын хамт олон зохиогчийн албан ёсны эрхтэйгээр Монгол хэлнээ хөрвүүлэн гаргахаар болжээ.


    8. Бизнес эрхлэгчдэд Британи улсаас худалдааны санхүүжилт авах боломжийг танилцуулна


    Британи, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх олон ажлууд хийгдэн сүүлийн жилүүдэд энэ харилцаа эрчимтэй хөгжиж байна. Британиас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад Британийн төрийн экспортын санхүүжилтийн агентлаг дэмжлэг үзүүлж, зээл олгох боломжтой юм. Дэмжлэг авах нөхцөл, ямар бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой зэрэг мэдээллийг #INSPIREmeFESTIVAL –н үеэр дэлгэрэнгүй хүлээн авах боломжтой ба энэ сэдвээр Британийн ЭСЯ-ны Олон Улсын Худалдааны хэлтэс илтгэл тавина.


    9. Британи улсын Чевнинг тэтгэлэгээр төгсөгчдийн баяр болно


    Британи улсын Засгийн газрын Чевенинг тэтгэлэгт хөтөлбөрт өдгөө 140 Монгол оюутан хамрагдаж тус улсын шилдэг их сургуулиудад суралцаад байна. Тэдгээр төгсөгчдөөс нийт 30 хүн боловсролын дипломоо Британийн Элчин сайд хатагтай Катрин Арнолдоос гардан авах ёслол Бямба гарагт Британийн өдөрлөгийн хүрээнд зохиогдоно. Мөн тус өдөрлөгийн хүрээнд энэ тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг авах боломжтой.


    10. Британи Монголын спортын хамтын ажиллагааг танилцуулна


    Британи болон Монгол улсын иргэд хоорондын хамтын ажиллагаа спортын салбарт түлхүү өргөжиж байна. Британи улсын ЭСЯ-аас энэ жил хоёр улсын армийн хоёр дахь удаагийн поло тэмцээнийг Монголд зохион байгуулсан. Мөн Британийн иргэн Пол Уотсон Монголын Баянгол хөл бөмбөгийн багийг дасгалжуулж, олон улсын тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлсээр байна. Түүнчлэн Монгол улс болон Британийн рагби хөлбөмбөгийн багууд удахгүй Монгол улсад учраа таарах бэлтгэл хийгдэж эхлээд байгаа бол Монголд анхны крикетийн талбайг барин тус спортыг хөгжүүлэхээр ажиллаж буй хоёр орны иргэд Британийн өдөрлөгийн үеэр дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. #INSPIREmeFESTIVAL –н үеэр IMAX кино театрт Our Beautiful World болон Underhill хэмээх Британий хөлбөмбөгийн соёлыг харуулсан кинонууд үнэ төлбөргүй гарна.


    11. Британи улсын Монгол дахь сайн дурын байгууллагуудын олон жилийн хөдөлмөрийн үр шимийг таниулна


    Британичуудын 1.2 тэрбум төгрөгийн хандив хэрхэн Монгол хүүхдийн эрүүл, мэнд боловсролд зарцуулагдаж буй, мөн тус улсын байгаль орчны мэргэжилтнүүд Монгол улсын зэрлэг ан амьдтыг устан үгүй болохоос хамгаалан ажиллаж буй, Монголын бэлчээрийн газар нутгийг цөлжилтөөс хамгаалахад судалгаа шинжилгээг явуулж буй Британи Монголын хамтарсан төслийн мэдээллийг #INSPIREmeFESTIVAL-аас олж авах боломжтой.
  • Өнөөдөр дараах чиглэлд хөдөлгөөний хязгаарлалт хийнэ
    2016 оны 11 сарын 12
    “Inspireme Festival” соёлын өдөрлөг энэ сарын 11-12-ны өдрүүдэд болно. Тус өдөрлөгийн хүрээнд маргааш 12-14 цагийн хооронд Bentley, Land rover, Mini cooper загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын талбайгаас Гандантэгчилэн хийд, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Е-mart худалдааны төв, Сүхбаатарын талбай, Шангрила төв маршрутаар явах юм байна.

    Тиймээс дээрх замуудад түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхээр болсон тухай Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.
  • Гандан орчмын дахин төлөвлөлтийн талаар хэлэлцүүлэг боллоо
    2016 оны 11 сарын 11
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, иргэдтэй санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгээр Гандан орчмын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцлийг сайжруулах талаар Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар түлхүү ярилцав.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Гандан орчмын хэсэг нь Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Нөгөө талаараа Монгол орны шашин соёлын төв болсон газар юм. Бусад орны хувьд шашин соёлын өв болсон газруудаа аялал жуулчлалын төв болгон үлдээсэн байдаг. Бидний хувьд гандан орчмыг жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ үйл ажиллагаанд иргэдийнхээ оролцоог хангаж, оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Гандангийн дахин төлөвлөлтийн талаар олон шийдэл санаануууд яригдаж байна” хэмээн хэллээ.

    Энэхүү хэлэлцүүлэг нь нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөлт, дэд бүтцийг сайжруулах, Тонгол Улсын түүх соёлын өвийг хамгаалахад өндөр ач холбогдолтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, иргэдтэй санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгээр Гандан орчмын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцлийг сайжруулах талаар Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар түлхүү ярилцав.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Гандан орчмын хэсэг нь Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Нөгөө талаараа Монгол орны шашин соёлын төв болсон газар юм. Бусад орны хувьд шашин соёлын өв болсон газруудаа аялал жуулчлалын төв болгон үлдээсэн байдаг. Бидний хувьд гандан орчмыг жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ үйл ажиллагаанд иргэдийнхээ оролцоог хангаж, оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Гандангийн дахин төлөвлөлтийн талаар олон шийдэл санаануууд яригдаж байна” хэмээн хэллээ.

    Энэхүү хэлэлцүүлэг нь нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөлт, дэд бүтцийг сайжруулах, Тонгол Улсын түүх соёлын өвийг хамгаалахад өндөр ач холбогдолтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хүүхдээ эрүүл хооллож, хоолонд дуртай болгох 10 зөвлөмж
    2016 оны 11 сарын 11
    Хүүхэд тань хоолны зөвхөн мах, гурилыг нь идчихээд бусдыг нь ялгаж хаяад байна уу? Тэр ногоонд дургүй юу? Эсвэл хүүхэд тань хоолоо сайн идэж өгөхгүй байна уу? Хичээж хичээж тэжээллэг эрүүл хоол хийсний тань дараа “Идэхгүй, муухай” гэж хүүхэд тань амаа дардаг уу?
    Хүүхэд өсөж том болж байгаа тул төрөл бүрийн витамин, амин дэм, эрдэс бодис маш их шаардлагатай байдаг. Тэдгээрийг эм бэлдмэлээр биш хоол хүнсээрээ авах нь хамгийн чухал.

    Иймээс хүүхдээ эрүүл хооллож сургах, хоолонд дуртай болгоход тань зориулж дараах 10 зөвлөмжийг хүргэе:

    • Хүүхдээ хоол хүнс цуглуулах, хоол хийх, ширээ засах үйл ажиллагаанд оролцуулж байвал хийсэн цуглуулснаа амсах, идэх сонирхол нь нэмэгддэг.

    • Хар, хүрт, үнэрлэ, амтла, хоолоо бүх мэдрэхүйгээрээ мэдэр. Үүнийхээ талаар хүүхэдтэйгээ ярилц. Жишээ нь: Миний хүү үз дээ, улаан алим, ногоон алим хоёр өөр өөр амттай байна уу? гэх мэт

    • Хүүхэд чихэрлэг амттай зүйлд дуртай байдаг. Тиймээс чихэрлэг зөөлөн жимс, ногоонд ч бас дуртай. Иймээс хүүхдэдээ аль болох төрөл бүрийн жимс, ногоо өгч байх хэрэгтэй. Жимс их иддэг хүүхэд хожим нь чихэр шоколад нэхээд байдаггүй.

    • Европчууд “Нүд бас цуг иддэг” гэж ярьдаг. Энэ нь хоол, ширээ засалт сайхан харагдах тусам амттай сайхан санагдаж, идэх дур хүсэл нэмэгддэг гэсэн үг. Иймээс аяга тавгаа гоё байрлуулж, ширээн дээрээ цэцэг тавих, лаа асаах зэргээр ширээгээ хөнгөхөөн засахад л хоол илүү амттай санагддаг. Түүнчлэн хоолыг нь янз бүрийн сонирхолтой хэлбэр дүрсээр, жишээ нь амьтны, машины зэрэг хэлбэрээр засвал хүүхэд их сонирхож иддэг.

    • Ногоо жимсийг аваад шууд үмхэж болохоор жижиг хөшиглөөд тавган дээр засаж тавихад хүүхэд, томчуул гэлтгүй бүгд сайн иддэг.

    • Хүүхэд эрүүл хооллож сурах гол үндэс нь эцэг эхийн үлгэр дуурайл байдаг тул та бас өөрөө хүнсэндээ хэрэглэдэг ногоо, мах, жимс, самар, хөх тарианы бүтээгдэхүүн зэрэг эрүүл хүнсний төрөл, хэмжээг нэмэгдүүлж эрүүл иддэг болох хэрэгтэй.

    • Хүүхдэдээ аль болох багаас нь олон төрлийн жимс, ногоо өгч байх хэрэгтэй. Хүүхэд бага байх тусам буюу 1,5 нас хүртлээ янз бүрийн амт хүлээж авах нь сайн байдаг. Харшил, хордлого авна гээд багаас нь элдэв юм идүүлэлгүй гамнасан хүүхэд харин хожим нь харшил, хордлогод илүү өртөмтгий байдаг. Хүүхэд 18 сартайгаасаа юм голж шилж эхэлдэг бөгөөд 4 нас хүрээд ирэхээрээ шинэ сонин амтыг хүлээн зөвшөөрөх дургүй болдог байна. Иймээс хүүхдэдээ багаас нь хэрэгтэй хүнсийг нь хэрэглэж дасгах нь чухал.

    • Үүний тулд нэг хоолыг 30 удаа амсуул: Хүүхэд нэг хоолыг ойролцоогоор 30 удаа амсаж байж дуртай болдог байна. Иймээс эрүүл, хэрэгтэй гэж бодсон хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэдээ аль болох олон амсуулж дасгаарай. Үүндээ битгий шантраарай.

    • Хүүхэдтэйгээ цуг нэг ширээн дээр сууж хоолло. Энэ нь хүүхдэд би бас энэ гэр бүлийн чухал гишүүн гэсэн хамтач гэр бүлээ гэсэн хамтач болгодог.


    • Хүүхдэд дан нэг төрлийн хоол өгөөд байвал витамин, тэжээлийн дутагдалд ордог. Иймээс хоолондоо мах, ногоо, гурил, будааг хослуулж хэрэглэх хэрэгтэй.

    Via: gerlee_10.blog.gogo

    Скай Хайпермаркет ХХК-иас хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих ”ӨДӨРТ 5” ашгийн бус аяныг 2016.10.14-с эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ.

    Өнөөдрийн аянд идэвхитэй оролцсон Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 135-р цэцэрлэгийн багачууд мундаг байлаа. 5 өнгийн жимс ногооны ашиг тусыг мэдэж, дуртай жимсээ уутлан авч жинлүүлээд кассанд тооцоо хийх дадлагыг хийлээ.

    Үйлчлүүлэгч та ӨДӨРТ 5 аянд хүүхдээ (5-6 нас) хамруулахыг хүсвэл Имартын Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандан бүртгүүлээрэй.
  • Өдөр бүр өөр амтыг Имартаас
    2016 оны 11 сарын 11
    Дэлхий ертөнцөд оршин амьдрагч амьд организмуудаас хоол хүнсийг ухамсартайгаар, тэгэхдээ хамгийн олон төрлөөр нь, бас их хэмжээгээр хэрэглэгч нь хүн билээ. Олон төрөл дундаас Имартаас амтлах боломжтой олон орны амтат хоолнуудыг та бүхэнд танилцуулъя.

    Имартын нэрийн хоол

    Өдөр бүр шинээр нь бэлтгэсэн амтат хоолнуудыг Имартын нэрийн хоолны тасгаас авч амтархан зооглоорой.


    Хамгийн том амтат пицца

    Имартын тусгай жороор бэлтгэсэн 3 төрлийн пицца. Хэмжээ: O 46см/17” , Үнэ : Холимог-17.900₮, Хавай-17.900₮, Чийз-16.900₮


    Ариг рамен

    20-36 цаг буцалгасан үхрийн ясны шөл, өөрсдийн хийсэн гоймон, зайдас, өөрсдийн онцлогтой дизайн, ил гал тогоо энэ бүхнийг Амтат хоолны хэсгээс мэдрээрэй.


    Паста гиол - Итали хоол

    Итали хоолны салшгүй хэсэг, нэрийн хуудас болсон амтат паста, чулуун овенд хийж шарсан Итали пицца болон төрөл бүрийн амттан десерт.


    Акамару - Япон хоол

    Шөлний найрлага нь сонгодог хольц болох бонито загас болон ногооны шөл мөн гахайн ясыг зөөлөн гал дээр 15 цаг буцалган онцгой шим тэжээлийг нь гарган авч илүү баялаг, содон амттай болгодог.


    Саран бууз - Монгол хоол

    Амтат Монгол хоолнуудыг Фүүд коуртын Саран бууз зоогийн газраас.


    Чайхана - Узбек лоунж кафе

    Узбек дундад Азийн хоол, амтат шорлог, орон орны цай, орчин цагийн коктейль, десерт,чөлөөт хэв маягийн төгс хослол.


    Бургер кинг

    Ил гал дээр грийлдэж шарсан үхрийн махтай бургер, чикен бургер, чикен фрайс, наггетсийн салшгүй амт.


    Сөүлиа – Солонгос хоол

    Дэлхийд тархан танил болсон Солонгос үндэстний олон төрлийн амтат хоол, хачрууд.


    Герман дөнер – Герман хоол

    Герман хоолны салшгүй хэсэг Герман дөнер болон өглөөний цайны сэт, өдрийн хоолны сэт, хүүхдийн хоолны цэсны өргөн сонголт.

  • Агаарын бохирдлын бууруулахад шинэ технологи, инноваци нэвтрүүлнэ
    2016 оны 11 сарын 11
    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө.

    Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг байна. Харин нийслэлд ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, 3 ДЦС 6 хувийг, хөрснөөс дэгдэж буй тоос 4 хувийг эзэлдэг аж. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011- 2015 он хүртэл 132.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн буухгүй байгаа юм.

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ аван ажиллахаар төлөвлөөд байна” гэдгийг онцлоод цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим ажлаа танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах ”Утаагүй хот-2030” төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан гаргаж, хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлэх. Олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлэх. Шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт явж буй дизель хөдөлгүүртэй автобусанд тортогжилтыг 80 хүртэл хувиар бууруулах төхөөрөмж суурилуулах зэрэг олон ажил төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2420 2421 2422 2423 2424 2425 2426
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    16 цаг 53 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    17 цаг 22 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    18 цаг 50 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    18 цаг 55 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    19 цаг 29 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    20 цаг 20 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    20 цаг 22 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    20 цаг 24 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    20 цаг 37 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    20 цаг 46 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    21 цаг 52 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    22 цаг 32 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    22 цаг 51 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    23 цаг 24 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    23 цаг 30 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    23 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    23 цаг 53 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    Уржигдар 16 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК