Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2435 2436 2437 2438 2439 2440 2441
  • Оюутнууд хотоор аялна
    2016 оны 10 сарын 27
    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас их дээд сургуулийн аялал жуулчлалын нэгдүгээр дамжааны 130 гаруй оюутныг хамруулсан хотын аяллыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус аяллаар оюутнуудад нийслэл хотын түүхэн хөгжил, аялал жуулчлалын болон соёлын байгууллагууд, музей үзвэрийн газрууд, үндэсний бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг танилцуулах юм. Аялалд оюутнуудаас гадна Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцоно гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Автобустай холбоотой 11 зөрчил бүртгэгджээ
    2016 оны 10 сарын 27
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 397 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7бүртгэгдэж 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 63 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

    Тухайлбал: СБД-ийн нутаг 33-ын автобусны буудлын замд, T.Vitiz маркийн авто машины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Passo маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 56 настай эмэгтэй С-ийг гэмтээсэн байна.

    Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 11 зөрчил үүнээс зам тээврийн осолд холбогдон авто машинтай шүргэлцсэн 5, хий хөлдсөн 3, хийгүй, шатахуунгүй болоод унтарсан 2, тосолгоо тургисан 1 зөрчил бүртгэгдсэн байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дугаарт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг.

    а.Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан техникийн гэмтэлтэй, тогтоосон журмын дагуу улсын үзлэг тооллогод ороогүй , улсын дугааргүй, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй гэж заасан заалтыг зөрчиж байгаагаас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл гэж заасан байдаг мөн зам тээврийн осол гаргаж буй зэрэг шалтгаалны улмаас түр буюу удаан зогсож замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан зохиомол түгжрэл саатлыг үүсгэж иргэдийг ихээхэн бухимдуулжбайна.

    Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд, шалгах механик, инженер нь тогтмол хяналт шалгалт тавьдаггүй, ажлын хариуцлага хангалтгүй байгаагаас энэ зөрчил давтагдсаар байгаад Нийслэлийн Тээврийн газар анхаарах хэрэгтэй байна.

  • Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2016 оны 10 сарын 27
    Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо.



    Эл өдрөөр бүх нийтээр амарна. Бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамд тусгасан байдаг. Иймд энэ сарын 31-нд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
  • Нийслэлийн 377 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр
    2016 оны 10 сарын 27
    10 дугаар сарын 28 Баасан гараг

    9:00 Нийслэлд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнуудын хотын аялалын нээлт
    Хаана: Монголын Үндэсний музейд

    9:30 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт
    Хаана: Соёлын төв өргөөнд


    10:00 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа
    Хаана: НЗДТГ-ын А зааланд

    11:00 “Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт

    11:10 ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдааныг шалгаруулах ёслолын ажиллагаа
    Хаана: Д.Сүхбаатарын талбайд

    12:00 Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”-ийг шалгаруулах ёслолын ажиллагаа
    Хаана: НЗДТГ-ын Б танхимд

    14:00 Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт
    Хаана: Соёлын төв өргөөнд

    19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолын ажиллагаа
    Хаана: Шангри-Ла олон улсын зочид буудал

    10 дугаар сарын 29 Бямба гараг

    10:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол
    Хаана: Монгол Ардын намын байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд

    11:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа

    Хаана: Д.Сүхбаатарын талбайд

    13:00 Нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдах спортын арга хэмжээний нээлт

    Хаана: “Эрэл” дунд сургуулийн зааланд

    15:00 Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт

    15:10 “Хүндэт донор” иргэдэд шагнал гардуулах

    15:15 Их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг шалгаруулах ажиллагаа
  • Цагийн ангиудаа өглөөний 6 цагаас үдшийн 22 цаг хүртэл өргөн сонголттой болголоо
    2016 оны 10 сарын 27

    “Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбат:
    “СУРАЛЦАГСДЫНХАА ХҮСЭЛТЭЭР ӨГЛӨӨНИЙ 6 ЦАГААС ҮДШИЙН 22 ЦАГ ХҮРТЭЛ ЦАГИЙН АНГИУДАА ӨРГӨН СОНГОЛТТОЙ БОЛГОЛОО”
    Сарын дотор англи хэлийг төвөггүй сургачихдаг С.Төмөрөө багшийн “Сондор хилэн” англи хэлний төвд бүтэн өдрийн ангийн сургалтаас гадна өглөө, өдөр оройн цагийн анхан, дунд шатны ярианы гээд бүх төрлийн ангиуд хичээллэж байгаа аж. Энэ тухай тодруулахаар “Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбаттай ярилцсанаа хүргэе.
    -Танай сургалтын төвийн өглөөний анги их сонирхол татаж байна л даа. Энэ ангийнхаа талаар сонирхуулаач?
    -“Сондор хилэн” англи хэлний төвийн өглөөний анги эртэч, өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан анги. Ихэнх хүмүүс унтаж байхад өглөөний 06:15 -08:15 хоёр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өглөө хүний тархи сэргэг цээжлэх мэдрэмж өндөр байдаг учраас хэл сурахад их тохиромжтой цаг. Замын түгжрэл аливаа стресст өртөхгүй дулаан сайхан цагийг ашиглаад үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэйг хүмүүс харьцангуй ойлгодог болсон байна. Тэр ч утгаараа өглөөний ангид суух хүсэлтэй хүн олон байна. 06.15-08.15 цагийн энэ ангидаа би өөрөө хичээл заана. 10 сарын 31- нд эхлэх энэ удаагийн өглөөний ангиа суралцагсдын хүсэлтээр анхан шатнаас биш, дунд шатнаас эхэлнэ. Тэгэхээр урд нь сууж байсан хүмүүс хоёрдугаар шатандаа суух боломжтой. Мөн оройн ангийг төгссөн төгсөгчид маань, дунд шатны өглөөний ангид сурах боломжтой юм.
    -Танай сургалтын цагийн ангиудын хувиарыг харахад өглөөний 06.15-22.30 цаг хүртэл оройн цагийн хэд хэдэн сургалт байна. Суралцахыг хүссэн хүмүүст цагийн сонголт өргөн байгаа бололтой?
    -Тийм шүү. Манай сургалтад суралцахыг хүссэн хүмүүсийн хүсэлтээр цагийн ангийн сонголтоо өргөн болгосон. Өглөөний анги 06.15-08.15, 08.30-10.30 хүртэл хичээллэнэ. Өдрийн анги 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30, 16.30-18.30 зэрэг хоёр цаг тутамд сургалт явуулах боломжтой байгаа. Тэгэхээр манайд сурахыг хүссэн хэн бүхэн 8.30- 10.30, 10.30-12.30, 12.30-14.30, 14.30 -16.30 зэрэг 5 төрлийн цагийн ангиас сонголт хийн сурах боломжтой. Энэ таван анги дээр өглөөний 06.15-8.15, оройны 18.30-20.30 ангиуд нэмэгдэхээр өглөөний 06.15 цагаас оройн 20.30 цаг хүртэл 7 төрлийн ангийн сонголт байгаа. Эдгээр цагийн ангиудад орохыг хүсвэл манай сургалтын төв дээр ирж түвшингөө тогтоолгоод аль ангид орохоо сонгоно. 10 сарын 31- нд эхлэх өглөөний анги өдрийн анги оройн ангид орох боломжтой.
    Урд нь цагийн ангиуд зөвхөн анхан шатны сургалтаар эхэлдэг байсан бол ,энэ удаагийн элсэлтээс эхлээд анхан шат, дунд шатны цагийн ангиудтай болсон. Мөн оройн 18.30 20.30 ангиуд анхан, дунд, гүнзгий гэсэн түвшингүүдийн сонголттой байгаа. Бүтэн өдрийн нэгдүгээр шатны ангийг төгссөн оюутнууд маань, дахин бүтэн өдрөөр гүнзгий ангид суух боломжгүй байна. Оройгоор гүнзгий ангид суумаар байна гэсэн хүсэлтийг их гаргадаг байсан. Тиймээс бүтэн өдрийн гүнзгий ангийн Нандинцэцэг багш маань оройн 16.30-18.30, 18.30-20.30 цагиудад гүнзгий шатны сургалтаа явуулах боломж бүрдээд байгаа юм.
    -Тэгвэл “Vip” сургалт гэхээр ямар байх вэ?
    -“Vip” сургалт нь ганцаарчилсан сургалтын нэг төрөл. Танхимын сургалттай адилхан. Хэлний түвшингөөрөө ижил 4 хүнийг group болгоод түвшинг нь сар сараар ахиулах зорилготой сургалт юм. Миний хувьд 2006 оноос хойш бизнесийн болоод урлаг соёлын олны танил олон хүнд хичээл заасан. Тэдний ихэнх нь англи хэл сурч байгаагаа нууцлахыг хүсдэг. Тиймээс бид суралцагсдынхаа нууцыг чандлан хадгалж нууц хэвээр нь үлдээдэг. “Vip” сургалтын онцлог нь цөөхөн хүнтэй, тухтай орчинд , богино хугацаанд хэлтэй болох зорилготой хүмүүст зориулсан 120 цагийн хөтөлбөртэй.
    18.30-22.30 цаг хүртэл орох энэ ангидаа би өөрөө хичээл заана. Бүтэн өдрийн нэгдүгээр шатанд үздэг 200 цагийн сургалтыг 120 цагт багтаан, анхан завсар дунд, ахисан дунд гэсэн 4 түвшиний мэдлэгийг эзэмших боломжтой. Хүний тоо цөөн тул өдөр бүр багштайгаа тулж харилцан, тухайн хүний суралцаж байгаа үр дүнг өдөр өдөрт нь мэдрүүлээд явах боломжтой юм. Хичээлийн явцад тавин хувь нь дүрэм, тавин хувь нь ярианы хичээл орох тул танхимын сургалтаас илүү үр дүнтэй болохоор харагдаж байгаа.
    -Хүүхдийн ангийн сургалт бий юу?
    -Манай сургалтын төвд бүтэн жилээр хүүхдээ сургамаар байна гэсэн хүсэлтүүд их ирдэг л дээ. Долоо хоногт 3 өдрөөр бүтэн жилийн ангид хүүхдээ сургамаар байна гэсэн хүсэлтийн дагуу хүүхдийн ангийн хөтөлбөр, төлөвлөгөөн дээрээ бид ид ажиллаж байна. Хүүхдийн зуны анги ажлын 5 өдөрт ордог. Харин шинээр нээх хүүхдийн ангиа долоо хоногийн нэгдэх гуравдах, тавдах зэрэг 3 өдрөөр, 3 сарынх байх уу, бүтэн жилийнх байх уу, ямар хөтөлбөртэй байх вэ гэдгээ төлөвлөөд явж байна. Харин элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх анги бүх цагуудад байгаа. Энэ жил хүүхэд нь элсэлтийн шалгалтад орох бол одооноос хүүхдээ энэ ангид явуулах хэрэгтэй.
    Энэ дашрамд дуулгахад намрын хичээлийн хуваарь дуусч, өвлийн хичээлийн хуваарь гарч байгаа. 11 сарын анги маань 11 сарын 25 -нд дуусч, 12 сарын анги 11 сарын 28- нд эхэлнэ. Энэ анги маань 12 сарын 23-нд дуусна. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, болон оюутнуудын өвлийн амралтад зориулсан сургалт маань 12 сарын 26-наас эхэлнэ. Мөн өглөө өдөр оройн цагийн ангиуд, гүнзгийрүүлсэн анги, Vip гээд бүх ангиуд энэ үеэр хичээллэх болно.
    -Ганцаарчилсан сургалт нь ямар онцлог давуу талтай вэ?
    -Мэдээж ганцаарчилсан сургалт нь ганцхан хүнд зориулагдана. Тухайн хүний хэлний түвшин ямар байна, цаашид аль түвшинд очих хүсэл зорилготой байгааг эхлээд судладаг. Тэгээд зөвхөн тэр хүнд тохирсон хөтөлбөр боловсруулан англи хэл заадгаараа онцлог юм. Тухайлбал би Ielts-ийн оноотой болмоор байна гэвэл: Хэлний түвшинг нь тогтоогоод Ielts-ийн оноонд хүрэхийн тулд хэдий хэр хугацааны ачаалал авах вэ гэсэн тооцоо судалгааг гаргаад хөтөлбөрөө боловсруулдаг. Эсвэл надад зөвхөн яриа хэрэгтэй байна гэвэл зөвхөн түүнд зориулсан ярианы хөтөлбөр боловсруулаад сургалт явуулдагаараа онцлог.
    - Ярианы ангийн хөтөлбөр ямар байх вэ?
    -Ярианы ангийн хөтөлбөр нь гадаадад аялж , амьдрах гэж байгаа хэлийг хөлөө болгох зорилготой хүмүүст зориулагдсан. Дорж гэдэг хүн гадаадад аялалаа гэж бодоход: Онгоцноос буугаад л гааль дээр ямар ямар үг хэллэгээр харилцах вэ, таксинд суугаад, зочид буудалдаа буугаад, дэлгүүр хэсэхэд ямар ямар үг хэллэг хэрэглэх вэ гээд бүгдийг заана. Энэ ангид онцлог нь дүрэм заахгүй. Үг хэллэг заагаад тэрийгээ жүжигчилсэн маягаар дадлагажуулж хичээлээ орно. Таксинд суулаа гэхэд хаашаа очихоо жолоочид юу гэж хэлэхээ, зочид буудалдаа очоод өрөөгөө хэрхэн захиалах вэ, хэд хоног байрлах вэ, дэлгүүрт ороод энэ хувцасыг авья, размер солиулмаар байна, баярласан талархсанаа, гомдсоноо юу гэж илэрхийлэх вэ гээд ер нь харилцааны бүх хэллэгүүдийг заана. Хүний амьдралын алхам тутамд тааралддаг ярианы үг хэллэгээр хөтөлбөрөө боловсруулж, монгол англи хэлний харилцан ярианы ном бичсэн. Нэг ёсондоо энэ ном хөтөч болно гэсэн үг. Гадагшаа явахад хэлний бэрхшээл үнэхээр хэцүү байдаг шүү дээ. Хаана суралцахаа мэдэхгүй байгаа хүмүүс энэ ангид сураад, дээр нь миний номыг бариад явахад алзахгүй дээ.
    2016 ОНЫ ИРЭХ САРЫН СУРГАЛТУУД 10 САРЫН 31 –НД 11 САРЫН 28 –НД ЭХЭЛНЭ


    С.Төмөрбат багштай өглөөний анги 06.15-08.15 Эрдэнэтуяа багштай насанд хүрэгчдэд зориулсан Бүтэн өдрийн анги 09.00-16.30

    Нандинцэцэг багштай Бүтэн өдрийн гүнзгий шатны анги 09.00-16.30




    СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД
    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ

    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.15-08.15
    08.30-10.30

    2. Өдрийн анги 10.30-12.30
    12.30-14.30
    14.30-16.30

    3. Оройн цагийн анги 16.30-18.30
    18.30-20.30
    20.30-22.30

    ТУСГАЙ СУРГАЛТУУД
    1. VIP СУРГАЛТ
    2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
    4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    6. ХҮҮХДИЙН АНГИ
    7. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    8. Радио ТВ-ийн ЗАЙНЫ СУРГАЛТУУД-ыг явуулж байна.
    9. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    10. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ

    • Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
    • Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
    • www.sondorkhilen.mn
    • http://www.facebook.com/Sondor khilen English language center
    •
    •
    •
























  • Өнөөдрөөс нийт нутгаар хүйтний эрч чангарна
    2016 оны 10 сарын 27
    28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 28-нд говь, талын нутгаар, 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарна.
  • Монголын архитекторуудын эвлэлийн 60 жилийн ой тохиож байна
    2016 оны 10 сарын 26
    Монголын архитекторуудын эвлэл үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1956 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх байгуулагдсан тус эвлэл өнөөдөр 600 гаруй гишүүнтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Увс, Баян-Өлгий аймагт салбар зөвлөлтэй болжээ. Өнөөдөр ахмад, дунд, залуу үеийн архитекторууд цуглаж, баярын хурлаа хийлээ.

    Баярын хурлын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй үе үеийн архитекторуудад 60 жилийн ойн баярын мэнд хүргээд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг бид энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Хотын хөгжлийг хот байгуулалтын өнцгөөс нь харвал өөрийн өвөрмөц шинжээрээ бусдаас гойд ялгаатай. Нүүдлээс суурьшилд шилжсэн хотын өнөөгийн дизайн, өнгө төрх нь эрхэм архитектор та бүхний гавьяа, ур ухаан, хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийн илэрхийлэл юм. Архитектурын төлөвлөлт бол инженерчлэлийн цогц шийдэл байдаг. Тиймээс дэлхий дахин энэ салбарт онцгой анхаарч, ялангуяа хот төлөвлөлтийн бодлогодоо ирээдүйг харсан төлөвлөлтийг тусгаж байна. Өнгөрсөн жарныхаа алдаа оноог дүгнэж, ирэх жарныхаа ажлыг төлөвлөж байгаа энэ цаг мөчид нийт архитектор та бүхэнд ажлын амжилт хүсч, Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг байгальд ээлтэй архитектурын шийдлийг нэн тэргүүнд тавьж байгаагаа хэлэхэд таатай байна. 600 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Монголын архитекторуудын эвлэл нийслэл хотын хөгжил цэцэглэлтийн тархи нь болж, бүтээн байгуулалтын зүтгэх хүч нь байсаар ирсэн. Тиймээс цаашдаа ч Та бүхний хөдөлмөр, бүтээл, ур ухаанаар хотын өнгө төрх улам бүр шинэчлэгдэн, хөгжин дэвшинэ гэдэт итгэж байна. Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

    Мөн энэ үеэр нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Сономын Лувсангомбыг шагнасныг НИТХ-ын дарга Ц.Сандуй гардуулан өглөө. Мөн НИТХ-ын хүндэт тэмдэгээр Д.Өлзийхишиг, О.Саранцацрал, Т.Баяраа, Д.Цэвэлмаа, Ш.Сумъяа, Ц.Бат-Эрдэнэ нарыг, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр М.Мөнхбаяр, М.Наранчимэг нарыг тус тус шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн гарна
    2016 оны 10 сарын 26
    Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй ”Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 10 дугаар сарын 28-ны баасан гарагийн 12:00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

    2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна. Үзэсгэлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр гарна.

    Үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн, Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна.
  • Хэрлэн гүүрийг түр хаалаа
    2016 оны 10 сарын 26
    Хэрлэн гол дээгүүрх төмөр бетон гүүр хоёр хэсэгт цөмөрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул энэ сарын 25-наас 31-нийг хүртэлх хугацаанд түр хаагдсан байна. Тус гүүрийн засвар арчлалтыг хариуцсан “Дорнод Автозам” ХХК цөмөрсөн хэсгийг нөхөж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх ажээ.

    Орон нутгийн эх сурвалжийн мэдээллэж буйгаар, гүүр ашиглалтад орсон цагаас хойш завсар хийгдээгүй, ашиглалтын хугацаа нь дууссан байна. Тэртээ 1939 оны Халхголын дайны үед Оросын цэргийнхэн барьж ашиглалтад оруулсан энэ гүүр Хэрлэн сумын 5-р багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21-р талбайн зорчигч, тээврийн хөдөлгөөн, улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог ажээ.
  • Дарханы нарны цахилгаан станц жилд 14.1 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ
    2016 оны 10 сарын 26
    Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дарханы 10мвт нарны цахилгаан станц”-ын байгууламжийн гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна. Тус станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой.
  • Хилээр хууль бусаар нэвтэрсэн гадаад иргэнийг эрэн сурвалжилж байна
    2016 оны 10 сарын 26
    Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэх Азербайжаны иргэнийг хуулийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ.
  • Лаос Улсад нарийн мэргэжлийн эмч нар ажиллана
    2016 оны 10 сарын 26
    Лаос улсын Сиенгхуан мужид байдаг “Монгол –Лаосын Найрамдал” эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ажиллахаар болов.
    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Лаос улсаас манай улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтонийг хүлээн авч уулзсан юм.

    Тэд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа болон Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны монгол хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

    Энэ үеэр Монгол-Лаосын Найрамдал эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг ажиллуулах, Монгол Улсад анагаах ухааны их сургууль төгссөн Лаос эмч, эрүүл мэндийн мэргэжилтнийг гурав хүртэлх сарын хугацаатай манай улсад төгсөлтийн дараах сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагааг хийхээр болов.

    Лаос улсын Сиенгхуан мужид хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон 60 ортой “Монгол –Лаосын Найрамдлын эмнэлгийг манай улсын буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн юм.

    Энэ хугацаанд нийт 20 гаруй эмч, сувилагч нарын баг 3 удаагийн ээлжээр уг эмнэлэгт ажиллажээ. Мөн 2010 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол-Лаосын Найрамдал” эмнэлгийн зарим тоног төхөөрөмж болон их засвар, тохижилтод зориулж 300 сая төгрөгийн санхүүжилтийг хүлээлгэн өгч байжээ.
  • Сэрэмжлүүлэг: Орон нутгийн зам халтиргаа ихтэй байна
    2016 оны 10 сарын 26
    рон нутгийн замд халтиргаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчихыг албаны хүмүүс анхааруулж байна.

  • Гиннест бүртгүүлэхээр 14 метр өргөнтэй дээл урлажээ
    2016 оны 10 сарын 26
    Гиннесийн номонд бүртгүүлэх зорилготой энэхүү дээлийг өдгөө Монголын үндэсний түүхийн музейд хадгалж буй Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухан хошуу хэмээх газраас олдсон дээлний эх загвараар бүтээсэн байна.
  • Сурагчид автын ослоос сэргийлсэн ханцуйвчтай боллоо
    2016 оны 10 сарын 26

    Замын цагдаагийн алба, ”Porshe Улаанбаатар төв”-тэй хамтран хоёр сургуулийн 1000 сурагчид цацруулагчтай ханцуйвч бэлэглэжээ.

    Тэд замтай ойр байрлах, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эрсдэлтэй Сонгинохайрхан дүүргийн 67, Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчдад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өгчээ.

    Мөн замын хөдөлгөөнд зөв, аюулгүй оролцох мэдлэг олгож, хүүхдүүдэд хичээл заажээ. урьдчилан сэргийлж ажиллаж байна.
  • Танилц: Нийслэлийн 377 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр
    2016 оны 10 сарын 26
    Нийслэлийн 377 жилийн ойн хөтөлбөр
  • Автобуснууд түгжрэл үүсгэж, осол гаргаж байна
    2016 оны 10 сарын 26
    Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил бүртгэгджээ. Үүний 11 нь зам тээврийн осолд холбогджээ. Харин 10 нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан түр буюу удаан зогсолт хийж замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, түгжрэл үүсгэж иргэдийг бухимдуулсан байна.



    Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд үйлчилгээнд явуулж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, тогтмол хяналт тавих, техникийн саатлаар зогссон нөхцөлд түргэн шуурхай эвдрэл, гэмтлийг засах, зам чөлөөлөх арга хэмжээ авч байх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг замын цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
  • Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч нар осол гаргасаар байна
    2016 оны 10 сарын 26
    ​Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 426 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 342 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 0. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.



    Тухайлбал: СХД-ийн нутаг Баянхошууны зам, 7-р хорооны баруун замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Kia Bongo маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Б гэмтсэн.



    СХД-ийн нутаг Орбитын зам, Хилчингийн 1-р гудамжны 6 тоот хашаанд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 03 настай эрэгтэй Ө-г гэмтээсэн байна.
  • Нэн ховордсон тул загасыг хууль бусаар агнан, худалдаалж байна
    2016 оны 10 сарын 26
    ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, биологийн ухааны доктор Н.Мэндсайхан Монголын “Улаан ном”-д орсон долоон төрлийн загасны ихэнх нь хүний буруутай үйлдэл, сувдаг шунахай сэтгэлийн балгаар устахад хүрч, ердийн тул (сибирь) зөвхөн Монголд л үлдээд буйг хэдхэн сарын өмнө хэлж байлаа.

    Харамсалтай нь, бид “Монголд л бий” хэмээн гайхуулж, бахархан ярьдаг эл амьтнаасаа үүрд хагацаж, халаглан суух үе ойртож байх шиг. “Люмино” хамтлагийн ахлагч, Монголын зөв зохистой загасчлалыг дэмжих сангийн тэргүүн, Монголын загасчлах спортын холбоодын нэгдлийн тэргүүн Д.Тэмүүжин фэйсбүүк хуудсандаа хоёр хоногийн өмнө Эрдэнэтийн нэгэн худалдааны төвд тул загас худалдаж буй тухай мэдээлж, цахим орчинд шуугиан тарив.

    Монголын “Улаан ном”, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд ховор, устаж болзошгүй гэсэн бүртгэлтэй, агнахыг бүрмөсөн хориглосон уг амьтныг дураараа барьж, худалдаж буй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэж бухимдах иргэн цөөнгүй байв. Д.Тэмүүжингийн хэлж буйгаар уг худалдааны төвийг шалгуулахаар БОАЖЯ-ны мэргэжилтнүүдэд хандсан ч “Тус аймгийн холбогдох байгууллагад хандана” гэхээс өөр зүйл хэлээгүй аж.

    Энэ хэргийн талаар тодруулахаар Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Нямсүрэнтэй холбогдоход “Аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасаг, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг хэд хэдэн байгууллагынхан өчигдөр “Энх” худалдааны төвийг шалгасан. Тарваган тахал гарсантай холбоотойгоор манайх Булган аймагтай хамтраад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, байнгын хяналт, шалгалт хийж байсан учир наймдугаар сарын 1-нээс энэ сарын 1 хүртэл ийм хэрэг гараагүй.

    Орон нутгийн сонгуультай холбоотойгоор хяналт суларсан үед энэ хэрэг гарлаа. Д.Тэмүүжингийн мэдээлэл үнэн болохыг тогтоосон. Тэнд зарж байсан тулыг Хялганатаас авчирсан бололтой. Тэр худалдагчид тул загас нийлүүлдэг хүн бий гэсэн. Амьтны тухай хууль зөрчсөн эдгээр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулна” гэв.

    Харин Цагдаагийн газрынхан “Тул мөн, эсэхийг тогтоогоогүй байна. Өөр төрлийн том загас байхыг үгүйсгэхгүй” гэв. Иргэдийн мэдээллээс үзвэл уг газарт тул худалдаж буй нь анхных биш аж. Тул зардаг лангууны зургийг нь авч, энэ талаар Д.Тэмүүжинд мэдээлсэн, уг холбооны гишүүн Б.Улсболд ч худалдагчид шаардлага тавьж, “Зарахаа байчихвал, танд нийлүүлдэг хүмүүс тул барихаа болино” гэхэд “Битгий солиор” гээд ер тоогоогүй гэнэ.

    Таван төрөлтэй ч устсаар ганцхан нь үлдээд буй ердийн тулыг агнах нь битгий хэл загасчлах спортод сэртэнгүй дэгээгээр бариад, агаарт удаан байлгалгүйгээр усанд нь буцаан тавих журамтайг загасчид ярьж байна.

    Зарим иргэний хэлж буйгаар “Меркури”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн махны лангуунуудад тул өвөл, зунгүй “хэвтэж” байдаг гэх юм. Энэ мэдээллийн мөрөөр “Меркури” худалдааны төвд очиход худалдагчид нь “Хориотой учраас зардаггүй” гэж үгүйсгэсэн ч тэндхийн байнгын үйлчлүүлэгч иргэн “Энд тул зардаг. Болгоомжилж байгаа юм. Хэнд зарахаа мэддэг” хэмээв.

    Амьтны тухай хуулийн долдугаар зүйлд “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно. Бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гээд заачихаж.

    Уг нь “Монголд л байдаг” гэгдэх уг амьтныг эрдэм шинжилгээний зориулалтаар агнахад ч дэндүү хайран. Холбогдох мэргэжилтнээс тул барих зөвшөөрлийг ямар тохиолдолд олгодгийг тодруулахад “Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд барьж болно. Мөн тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулахад болон халдварт өвчний голомтыг арилгах зорилгоор барьдаг” гэв.

    Энд бичсэн тусгай зөвшөөрөл олгогч байгууллага нь БОАЖЯ юм. Тул хууль бусаар барьж агнасан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно гэсэн хуулийн заалт бий.
  • Найрал дууны наадмын шилдгүүд тодорлоо
    2016 оны 10 сарын 26
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэ сарын 21-ний өдөр Хүүхдийн ордонд боллоо.

    Тус шалгаруулалтад 18 сургуулийн 1600 гаруй сурагч, 54 багш оролцсоноос дараах сургуулиуд шалгарлаа.
    Тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3-р сургууль
    Дэд байранд Баянгол дүүргийн 28-р сургууль
    Гутгаар байранд Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
    Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, 39-р сургуулиуд тус тус шалгарч,
    Шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш С.Урантуяа,
    Шилдэг найруулагч багшаар Шинэ монгол сургуулийн багш Б.Амарбаяр тодорлоо.

    Найрал дууны наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Мөн энэ жилийн наадмын тэргүүн байрны шагналт хамтлаг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертод урилгаар оролцох юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
2435 2436 2437 2438 2439 2440 2441
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    53 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    1 цаг 0 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    1 цаг 3 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    1 цаг 31 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    1 цаг 32 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    2 цаг 13 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    2 цаг 35 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    2 цаг 46 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    2 цаг 57 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    3 цаг 7 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    3 цаг 38 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    3 цаг 42 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    3 цаг 59 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    4 цаг 13 мин
  • Өнөөдөр автомашины сондгой улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    4 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    4 цаг 49 мин
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    4 цаг 56 мин
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    21 цаг 44 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    22 цаг 14 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК