-
2016 оны 10 сарын 21
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв нь 2016 оны аравдугаар сарын 20-ны өдөр “ДУУГҮЙ БАЙДЛЫГ ЗОГСООЦГООЁ” уриан дор “СҮҮДЭР ШИЙ” жүжгийг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн урлаг танхимд зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн ”Сүүдэр Ший” жүжгийн зорилго нь олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн мөн чанар, үр дагаврыг ойлгуулах, мөн урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг мэдрүүлж сэдэлжүүлэхэд оршсон.
“Сүүдэр Ший” жүжгийн онцлог:
· Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн хамгаалах байранд аюулгүй байдлаа хамгаалуулан байрлаж үйлчлүүлсэн болон үйлчлүүлж буй хүчирхийллийг даван туулагч хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээж, өөрсдөө зохиолоо бичин найруулж, оролцон тоглодгоороо онцлог юм.
· “Сүүдэр ший” жүжигт үзэгчид жүжгийн гол дүрд оролцон тоглож, зохиолыг эерэгээр шийддэгээрээ онцлог.
· Мөн үзэгчдийн дунд богино хэмжээний асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлдгээрээ бусад жүжгээс онцлог аж.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь 2012 оноос хойш жил бүр тасралтгүй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд зохион байгуулдаг бөгөөд энэ жил анх удаа 10-р сарын 20 буюу “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХ ДЭЛХИЙН НИЙТИЙН ӨДӨР” зохион байгуулж буй нь энэ юм.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэзээ ямагт байсан, байгаа, байсаар ч байх, гэр бүлийн ердийн нэг хэсэг хэмээн энэ шударга бус, хүнлэг бус явдалд хэт дасан, түүнийг өөрчлөхийг оролдох ч үгүй, хүлээн зөвшөөрсөөр байна.
Нийгмийг бүхэлд нь нөмөрсөн чимээгүй дайн мэт энэ үзэгдэлтэй цөөн тооны хүн, байгууллага доривтой үр дүнд хүрч чадахгүй. Бид нийгмээрээ, бүх нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ. Энэхүү “Сүүдэр ший” жүжгийг Франц улсад төвтэй “Fondation Dufresne et Fauthier” сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд тус Сан нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны үйлчилгээнд 6 дахь жилдээ тасралтгүй дэмжлэг үзүүлж байна.
-
2016 оны 10 сарын 21
Авлигатай тэмцэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж эхэлжээ.
-
2016 оны 10 сарын 21
Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 3 хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд гэмтжээ. Насны байдлаар нь үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна.
-
2016 оны 10 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг өнөөдөр 12 цагт “Иргэний танхим”-д зарлана.
-
2016 оны 10 сарын 21
Тус дүүрэгт оршин суугч иргэн Каламкас “Налайхын амууд ихэнх нь хаагдсан. Манай тэнд налайхын нүүрс бараг олдохгүй байгаа. Олдлоо ч шуудай нь 5000 төгрөгийн үнээр зарагддаг” гэв. Өнгөрсөн жил Налайхын нүүрс портер нь 180-200 мянган төгрөгийн ханштай байсан бол Багануурын нүүр 130-150 мянган төгрөгийн үнэтэй байжээ.
-
2016 оны 10 сарын 21
Эхлээд нэг тоо баримт дурьдая. Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 гаруй мянган иргэн хандсан байна. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага, мэдээлэл байжээ. Энэ бол арай л хэтэрчихсэн тоо. Мөн 102 дугаарын утсанд 1.4 сая мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага байсан аж.
Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглосон мэдээлэл иржээ. Гайхмаар тоо байгаа биз. 101, 105 бол гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлагын утас. Гэтэл энэ утсанд ирсэн 130 мянган дуудлагын 71 хувь нь буюу 90 гаруй мянга нь хуурамч байсан гэдэг чинь арай дэндэж байгаа биз дээ.
Хэн нэгэн нь хуурамч дуудлага өгч тоглож байх хооронд айл шатаж, гамшиг осолд хүн амиа алдаж байвал яах юм. Угаасаа ч хуурамч дуудлагын гайгаар цаг алдсанаас болоод тэдэн хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэсэн тоо, баримт байж л байгаа. Гэхдээ яг таг гаргах боломжгүй л дээ.
Мөн түргэн тусламжийн 103 утсанд ирсэн дуудлагын 17 хувь нь хуурамч байж. Наад зах нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй хүртэл түргэн дуудчихдаг гэж байгаа. Энэ бүх хуурамч дуудлагаас болж улсад өч төчнөөн төгрөгийн хохирол гарч байна.
Цаашлаад хуурамч дуудлагад явж байх зуур хөгшин настай хүмүүсийн биеийн байдал хүндрэх, цаашлаад амь насаа алдах тохиолдлууд ч нэмэгдэж буй аж. Түргэн тусламжийн эмч нарын ярьж байгаагаар хуурамч дуудлагын хохирогч нь өндөр настнууд болж үлддэг байна. Тэгвэл цагдаагийн 102 утсанд хамгийн их хуурамч дуудлага ирсэн байгаа юм. Бас л гэмт этгээдүүдтэй тэмцэж, цаг наргүй ажилладаг хүмүүс.
Нэг хуурамч дуудлаганд явж байх зуур өөр газар хэн нэгэн гэмт этгээдийн хохирогч болоод л үлдэж байгаа шүү дээ. Үүний үр дагавараас үүдэж, хэчнээн хүн, яаж хохирсныг тооцох ч боломж байхгүй. Тийм болохоор хуурамч дуудлага өгч, тусгай дугаарын утсаар тоглож байгаа нөхдүүдэд хатуу хариуцлага тооцмоор байна. Одоо бол олон удаа залгаж тоглосон байвал 5-20 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа. Цаашлаад 7-14 хоног баривчилна гэсэн байна билээ.
Гэхдээ баривчилтал бас хол шүү дээ. Торгуулийн хувьд 5-20 мянга гэж байгаа ч яг торгох дээрээ тулбал 5000 төгрөг л авна. Гэтэл хуурамч дуудлагынх нь улмаас хэн нэгэн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон байвал яах вэ. 5000 төгрөгийн торгууль юу юм, юу ч биш шүү дээ.
Тийм болохоор торгуулийг нь нэмэх хэрэгтэй. Ганц нэг удаа тохиолдлоор андуурч юм уу, эсвэл ямар нэг байдлаар хуурамч дуудлага өгч болно. Хүүхэд ч гэсэн саваагүйтэж, нэг, хоёр удаа тоглож болох юм. Тэр болгонд нь хэлээд, сануулаад, анхааруулаад өнгөрч болно. Харин гурав болон түүнээс дээш удаа хуурамч дуудлага өгөөд байвал 50, цаашлаад 100 мянгаар ч торгосон яах вэ дээ.
Одоо ямар ямар дугаараас залгасан байна, хэн гэдэг хүн эзэмшиж байна гэдгийг нь олж чадахгүй гэх биш. Угаасаа манай улсад хариуцлагын тогтолцоо сул байгаа болохоор хүмүүс дур зоргоороо авирласаар л байгаа юм. Тийм болохоор энэ асуудал дээр хариуцлагын тогтолцоог маш сайн боловсруулж, торгуулийг нь нэмэх хэрэгтэй. Тэгж байж л хуурамч дуудлага өгөх асуудал багасна.
-
2016 оны 10 сарын 21
Мэргэжлийн Засгийн газар ипотекийн зээлийг зогсоогоод нэлээд хугацаа өнгөрч байгаа. Учир нь Монголбанкнаас тус зээлийн зарцуулалтад шалгалт хийж байгаа учир зээлийг зогсоогоод байгаа гэж тайлбарлаж байсан билээ. Тэгвэл найман хувийн зээл олгох санхүүжилт байхгүй учраас энэхүү зээлийг зогсоогоод байгаа гэдгийг өчигдөр албаныхан нуусангүй. Энэ талаар Монголбанкны еренхийлөгч Н.Баяртсайханаас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.
-
2016 оны 10 сарын 21
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ. Тодруулбал Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг элсүүлнэ.
-
2016 оны 10 сарын 21
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэх мэдээлэл ирүүлсний дагуу Цэцэд маргаан үүсгэсэн байна.
Уг маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш 9.30 цагаас Цэцийн ордонд нээлттэй болно хэмээн Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 20
Яг одоо Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд халдварт өвчний тархалт болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдаж байна. Тус хуралдаанд тавигдаж буй нэг гол илтгэл бол ”Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох үндэсний судалгаа”-ны үр дүн юм. Энэхүү судалгааны хувьд Монгол Улсад анх удаа хийгдсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд судалгааг Улаанбаатар хотын 8 дүүрэг 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, хөдөөгийн 32 сумаас нийт 50300 гаруй хүнийг хамруулан тодорхойлсон байна.
-
2016 оны 10 сарын 20
“Шинэ санаа, шилдэг инноваци” төслийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь нийслэл хотын өмнө тулгамдаж буй хот байгуулалт, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөгжлийн шинэ шийдэл бүхий техник, технологийг нэвтрүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжин ажиллахад оршиж байгаа юм.
УРАЛДААНЫ БОЛЗОЛ
“Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан нь үндсэн 3 төслийн хүрээнд явагдана. Үүнд:
“Ухаалаг Улаанбаатар”
/Дэд бүтэц, хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх/
“Цэвэр Улаанбаатар”
/Агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдол, ус хангамжийн зохистой хэрэглээ, саарал усны ашиглалт зэрэг хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх/
“Аз жаргалтай Улаанбаатар”
/Өдрөөс өдөрт нийслэл хотоо аз жаргалтай хот болгон хөгжүүлэхэд хотын иргэд оршин суугчдын оролцоог өргөжүүлж, аж байдлыг дээшлүүлэх, нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдлээр шийдвэрлэх/
Уралдаанд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ахмад, оюутан залуус оролцох боломжтой. Харин дараах шаардлагууд тавигдах юм байна.
Танилцуулгын эхний хуудсанд оролцож буй чиглэлийн төсөл, төсөл танилцуулагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар байна.
Төслийн танилцуулгын мөр хоорондын зай single, үсгийн хэмжээ 12, Arial фондоор бичигдсэн байна.
Цаасны хэмжээ А4 байх бөгөөд 15 хуудас хүртэл зураг, тайлбар, тооцоолол, үр дүнг тусгасан байна.
Нэг хүн зөвхөн 1 төсөл танилцуулах бөгөөд уг технологи нь урьд өмнө танилцуулагдаж байгаагүй цоо шинэ бүтээл байна.
Төслийг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын /99017470, 99003933/ 520 тоот өрөөнд 2016 оны 10 дугаар сарын 21-ээс өдрөөс 2016 оны 11 сарын 21-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна. Шилдэг шийдэл, инноваци технологийн болзолт төслийн “Шинэ санаа-Шилдэг инноваци” уралдааны шагналыг 2016 оны 11 дугаар сарын 25-ны өдөр гардуулна гэж Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 20
ийслэлийн хэмжээнд гурван хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн. Нийслэлд зам тээврийн ослын улмаас гэмтэж, бэртсэн хүүхдүүдийг насны байдлаар нь үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна.
-
2016 оны 10 сарын 20
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэх мэдээлэл ирүүлсний дагуу Цэцэд маргаан үүсгэсэн байна.
Уг маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан аравдугаар сарын 21-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн ордонд нээлттэй болно хэмээн Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 20
Монголын уран зургийн галерей, Швейцарийн хөгжлийн агентлаг, харааны бэрхшээлтэй
хүүхдийн 116 дугаар сургууль, Клей арт керамик арт студийн хамтран хэрэгжүүлсэн
"Аниргүйн мэдрэмж" тэмтрэхүйн төслийн үзэсгэлэнгийн нээлт 2016.10.21-ний 15 цаг
Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх гэж байна.
Төслийн зорилго: Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд керамик урлалын сургалтын
явуулснаар сургалтад хамрагдсан 20 хүүхдэд урлагийн боловсрол олгох, цаашлаад нарийн
мэргэжлийн уран бүтээлч болох, бусдад хэдий хараагүй ч бид урлагийн бүтээл туурьвих
чадвартай, хүсэл сонирхолтой гэдгийг харуулах зорилготой юмаа. Дээрх төсөлд
хамрагдсан 20 хүүхдийн нийт 122 ширхэг керамик гар урлалын бүтээлүүдийг үзэсгэлэнд
тавих бөгөөд эрхэм та дээрх үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.
Үзэсгэлэнгийн мэдээллийг 88054696 утсаар лавлана уу.
Үзэсгэлэнгийн үргэлжлэх хугацаа 2016.10.21-25- ны хооронд
-
2016 оны 10 сарын 20
Санхүүгийн зохицуулах хорооноос шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэв.
-
2016 оны 10 сарын 20
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбаруудад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00-19:00 цагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 20
Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух иргэн Б-гийн гэр есдүгээр сарын 30-ны өдөр шатаж, есөн настай хүү Ү гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.
-
2016 оны 10 сарын 20
Автобусны “U Money” картыг ирэх сараас шинэчилж карт уншуулахгүй автобусаар зорчих шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, иргэд гар утасны симдээ автобусны картын чип суулгана. Энэ нь автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох юм.
-
2016 оны 10 сарын 20
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ болохгүй.
-
2016 оны 10 сарын 20
Олон улсын технологийн мэргэжилтнүүд манай улсыг мэдээлэл дамжуулах, тээвэрлэхэд хоёр тивийг холбосон хамгийн тохиромжтой бүс гэж үзжээ. Үүний дагуу Улаанбаатар хотод Ази, Европыг холбосон өндөр хурдны дата төв байгуулах төсөл санаачилж, уг төслийн хүрээнд “Microsoft” компани албан өрөөгөө нээгээд байгаа юм.