Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2483 2484 2485 2486 2487 2488 2489
  • Ховд аймагт 10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо
    2016 оны 9 сарын 13
    Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоолоо.

    Одоогоор аймгийн хэмжээнд 11 сумын 34 багийн 820 орчим өрхийн 65877 орчим мал гоц халдварт мялзан өвчнөөр өвчилж 11632 толгой мал үхсэн байна.

    Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан 10 хоногийн хугацаанд аймгийн төв рүү мал, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглоод байгаа юм.

    Энэ өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт анх бүр гуравдугаар сард илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор мялзан төст өвчин болохыг нь тогтоосоныг албаны хүн хэлж байна.
  • Монгол тамирчин тун удахгүй Холимог тулааны “UFC”-д тулалдана
    2016 оны 9 сарын 13
    Монгол тамирчин тун удахгүй Холимог тулааны “UFC”-д тулалдана
  • Эерэг 24: Хоёр ихэр хүүхдийг гэрт нь эх барьж авчээ
    2016 оны 9 сарын 13
    Өвөрхангай аймгийн Богд сумын эмч, багийн эмчийн хамт сумын төвөөс 65 км-ийн зайд нутаглах иргэний гэрт нь ихэр хүүхдүүдийг нь эх барин авчээ.
  • “Улаанбаатар түншлэл 2016”-гийн шилдгийн шилдэг байгууллагууд шалгарлаа
    2016 оны 9 сарын 13
    Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл-2016” олон улсын намрын үзэсгэлэн яармаг амжилттай явагдаж, зохион байгуулах хороо шилдгийн шилдэг байгууллагуудаа шалгарууллаа. Үзэсгэлэнд нийт 110 аж ахуйн нэгж байгууллага оролцсоноос хүнсний салбараас 39, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур, арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэргийн 3, үнэт эдлэлийн 3, барилгын салбараас 3, бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 21 аж ахуйн нэгж тус тус оролцсон юм. Эдгээрээс:

    Үзэсгэлэнгийн онцлох ногоон бүтээгдэхүүнээр “Өнөд өвлөх урлахуй” ХХК
    Үзэсгэлэнгийн шинэ бүтээгдэхүүнээр “Жагаасанрайс” ХХК-ийн “Чап чап” тахианы махан банш
    Үзэсгэлэнгийн шинэ бүтээгдэхүүнээр “Дэнд” ХХК-ийн EDI брэнд
    Үзэсгэлэнгийн шилдэг савлагаатай бүтээгдэхүүнээр “Сүү” ХК-ийн тетрапак савлагаатай сүү
    Үзэсгэлэнгийн онцлох сав, баглаатай бүтээгдэхүүнээр “Хөгжил трейд” ХХК-ийн “Ариун” брэндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн
    Үзэсгэлэнгийн экспортын шилдэг бүтээгдэхүүнээр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монэнзим” ХХК-ийн арьс арчилгааны “Мишээл” брэнд
    Экспортлогч байгууллагаар “Улаанбаатар хивс” ХК
    Үзэсгэлэнгийн орчин үеийн технологитой бүтээгдэхүүнээр “Анд Энерги” ХХК-ийн Т8, Е27, Е14, LED гэрэл бүтээгдэхүүн
    Үзэсгэлэнгийн орчин үеийн технологитой бүтээгдэхүүнээр “Өгөөж чихэр боов” ХХК-ийн “Тансагт” брэндийн “Маффин” кекс
    Үзэсгэлэнгийн органик бүтээгдэхүүнээр “Алтан тос” ХХК-ийн “Алтан” ургамлын тос
    Үзэсгэлэнгийн Олон улсын стандарт нэвтрүүлэгч байгууллагаар “Мах импекс” ХК
    Үзэсгэлэнгийн Олон улсын стандарт нэвтрүүлэгч байгууллагаар “Монос Косметик” ХХК
    Үзэсгэлэнгийн онцлох үлгэр жишээ оролцогч “Жүр үр” ХХК
    Үзэсгэлэнгийн онцлох импортын бүтээгдэхүүнээр “Глобал Трейдинг Девелопмент” ХХК-ийн “Star Balm” брэнд
    Үзэсгэлэнгийн үндэсний өв соёлын онцлох бүтээлээр “Дуут урлан” ХХК-ийн “Болдоггүй бор өвгөн” сэдэвт шатар
    Үзэсгэлэнгийн үндэсний өв соёлын онцлох бүтээлээр “Алтан мөнгөн хонх” ХХК-ийн Нацагдорж суурьтай, бадамлянхуа ороолготой мөнгөн аяга
    Үзэсгэлэнгийн дээд шагнал Гран-При цом, хүндэт өргөмжлөлөөр “Батбайгаль” ХХК тус тус шалгарчээ.

    Мөн Нийслэлийн ЗДТГ-ын өргөмжлөлийг үзэсгэлэнд идэвхтэй оролцсон 3 аж ахуйн нэгжид Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ОБЕГ: Шуурхай зөвлөгөөн боллоо
    2016 оны 9 сарын 13
    Онцгой байдлын ерөнхий газрын 16 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтсүүд болон Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Хангалт, үйлчилгээний анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцон өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тайлан, цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулав.

     Шуурхай зөвлөгөөнийг удирдан явуулсан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, албан хаагчдын цэрэгжилт, жагсаалч байдлыг хангуулах, бэлтгэл сургуулилтыг тогтмол хийлгэх, ОБЕГ-ын 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын биелэлтэд онцгой анхаарах, ирэх оны төлөвлөгөөнд тодотгол хийж сайтар нягтлах, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийг үүрэг болголоо.

     Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, өвс тэжээлийн бүрдүүлэлт, аж ахуйн нэгжийн өр, авлагыг барагдуулахад анхаарч ажиллахыг даалгав.

     Албаны хэмжээнд дотоод, гадаадын сургалт, семинарит хамрагдсан удирдах бүрэлдэхүүн, албан хаагчид сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх, ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл, илтгэх хуудас бичих, нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж байхыг анхаарууллаа.

     2016 оны төсвийн тодотголоор Онцгой байдлын албаны хэмжээнд 2.1 тэрбум төгрөг хасагдсан тул зохион байгуулах арга хэмжээг аль болох хэмнэлтийн горимоор шийдвэрлэх, зохион байгуулах, зардал хэмнэж болох инновацийн арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг үүрэг болгосон юм.
  • Хүүхдийн эндэгдэл 21.3 хувиар өсөхөд улаанбурханы өвчлөл нөлөөлжээ
    2016 оны 9 сарын 13
    Өнөөгийн Монгол Улсын хамгийн эмзэг асуудлын нэг бол хүний эрүүл мэнд. Тэр тусмаа бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулагдсан үр дүнтэй, бодит ажлууд хийгдэх шаардлагатай байгаа билээ.

    Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаанаас үзэхэд Улсын хэмжээнд өнгөрсөн сард нялхсын эндэгдэл 977 болж, өмнөх оны мөн үеийнхээс 158 буюу 19.3 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1,183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 208 буюу 21.3 хувиар өссөн байна. Нялхсын эндэгдэл ийнхүү өсөхөд улаанбурханы өвчлөл голлон нөлөөлжээ.

    Одоогоос хоёр жилийн өмнө улаанбурхан өвчнийг бүрэн устгасан хэмээн ДЭМБ-аас батламж гардаж авсан Монгол Улсад дахин дэгдэж, он гарснаас хойш маш олон хүүхэд нас барсан юм. Тус өвчний тархалт сүүлийн хэдэн сар буурсан үзүүлэлттэй гарч байсан ч дахиад дэгдэх магадлалтай байгаа гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн нь олон эцэг эхчүүдийн дахин айдаст автууллаа. Энэ талаар ЭМЯ-н дахь албаны хүнээс тодруулахад “ДЭМБ-аас батламж авснаас хойш 2015 оны гуравдугаар сарын 18-нд улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэ өвчин бол маш түргэн хугацаанд халдварлуулдаг, тархалт ихтэй. Хичээлийн шинэ жил эхэлж, хүн амын нягтрал нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн улирал эхлэхтэй холбоотойгоор улаанбурханы дэгдэлт үргэлжлэх магадлалтай байгаа” гэв.

    Хэрэв энэ аймшигт өвчний дэгдэлт үргэлжлэвэл дахиад хэдэн бяцхан зүрх зогсохыг хэлж зүрхлэхгүй юм. Өнгөрсөн засгийн үед эзэнгүйдэж эрдэнэт хүнийхээ амийг үй олноор нь алдсан эрүүл мэндийн салбар өнөөдөр эзэнтэй болсон. Тэгэхээр одоо шинэ сайд маань энэ тал дээр онцгойлон анхаарч дахиж дэгдээхгүйгээр, таслан зогсооно гэдэгт итгэж хүлээх л үлдлээ.
  • СОНГУУЛЬ: 32 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ
    2016 оны 9 сарын 13
    201 хүний гарын үсэг цуглуулсан маягтандаа он, сар, өдрийг тавиагүй гэжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тухай хуулийн 158.1.1 буюу хугацаандаа нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэж үзжээ. Харин Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвших боломжгүй болсон бие даагчид үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.
  • Хачигт халдварын сэжигтэй 674 тохиолдол бүртгэгджээ
    2016 оны 9 сарын 13
    2016 он гарсаар 19 аймгийн, 96 сум, Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын сэжигтэй 674 тохиолдол бүртгэгджээ.

    Эпидемиологийн 35 дахь долоо хоногт өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.
    Үүнээс ХР-ын 420 сэжигтэй тохиолдлын 180 буюу 43.2 хувь, ХЭ-ын 166 сэжигтэй тохиолдлын 49 буюу 29.5 хувь, ХБ-ын 88 сэжигтэй тохиолдлын 65 буюу 76.5 хувь нь тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.
  • “Номын баяр” энэ сарын 16, 17-нд болно
    2016 оны 9 сарын 13
    Жил бүр төв талбайд зохион байгуулдаг ”Номын баяр” энэ сарын 16, 17-нд болно.
  • ”Алтан намар” үзэсгэлэн худалдаа ”Мишээл экспо”-д болно
    2016 оны 9 сарын 13
    ариаланчдын төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжиж хамтран ажиллахаар нийслэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

    Санамж бичгийн хүрээнд “Алтан намар” өргөтгөсөн худалдааг 8-р сарын 20-ны өдрөөс 10-р сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах талбайг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хүн ам олноор суурьшсан хорооллуудын 43 байршилд 434 цэгт гарган ажиллахаар төлөвлөснөөс 38 байршлын 370 цэгийн үйл ажиллагаа жигдрэн ажиллаж байгаа талаар нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргийн нийт 240 ногоочин, 6 аж ахуй нэгж, 12 хоршоо, 4 төсөл хөтөлбөр оролцож 950 гаруй тонн төмс, хүнсний ногоо, тариамал болон байгалийн жимс, жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод, бутны суулгац, эмийн ургамал борлуулахаар оролцоно гэдгээ мэдэгджээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2016 оны 9-р сарын 14-20-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар болсон байна. Тус арга хэмжээний үеэр “Эх орны эрүүл сүү” өдөрлөг, “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөг, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” нь зэрэг өдөрлөгүүд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Инфографик: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал
    2016 оны 9 сарын 13
    Инфографик: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал
  • Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа
    2016 оны 9 сарын 13
    Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна
    2016 оны 9 сарын 13
    Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж байна

  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтжээ
    2016 оны 9 сарын 13
    Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 368 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна.
  • Их аварга М.Даваажаргал мэс засалд оржээ
    2016 оны 9 сарын 13
    Бэртлийн улмаас намрын башёг өнжиж буй их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр мэс засалд орлоо. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн бөгөөд уг гэмтэл нь сэдэрч, аки башёг өнжихөд хүргэсэн юм. Их аварга хөлийн хурааныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авахуулсан бөгөөд эмч нар түүнийг өнгөрсөн хугацаанд бэлтгэл хийж барилдах байтугай яаж алхаж гишгэж байсныг нь гайхжээ.

    Их аварга Хакүхо 2007 онд ёкозүно цол хүртсэнээсээ хойш анх удаа тэмцээнийг бүрэн өнжиж байгаа юм.
  • Өнгөрсөн долоо хоногт нийт 1657 нохой устгажээ
    2016 оны 9 сарын 13
    Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 1657 нохой устгажээ
  • ЗГ 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар болжээ
    2016 оны 9 сарын 13
    Засгийн газар 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар болжээ. Тодруулбал, маргаашнаас эхэлж 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай 5000 ширхэг үнэт цаасыг тодорхой хугацаанд үе шаттайгаар гаргахаар болоод байна.

    Үнэт цаасыг төсвийн алдагдлыг нөхөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг босгох, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гэсэн тодорхой зорилгоор гаргадаг. Засгийн газрын энэ удаад гаргах үнэт цаас нь төсвийн цоорхойг нөхөхөд чиглэнэ.

    УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа алдагдлыг бууруулах бус өсгөсөн. Засгийн газрын зардлаа танах зорилгоор санал болгосон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоох, төрийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахад авдаг тэтгэлгийн хэмжээг бууруулах заалтууд чуулганы танхимд шил дараалан унасан нь чухамдаа хууль тогтоогчдын тайлбарлаад байгаачлан эдийн засгийн хямралыг бодож гаргасан шийдвэр биш ирж яваа орон нутгийн сонгуулийг л харж хийсэн нүүдэл юм.

    Уг нь бол статистик мэдээллүүд хууль тогтоогчдод төсвийн зарлагыг өсгөж болохгүйг удаа дараа анхааруулсаар ирсэн. Тухайлбал, энэ оны найман сарын гүйцэтгэлээр улсын төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөгт хүрч, оны төгсгөл рүү 4 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй болсон. Төсвийн орлого төвлөрүүлэлт хоёрдугаар улирлаас хойш сайжирдаг ч эсрэгээрээ бууралт үзүүлэх болсон юм. Сангийн яамнаас гаргасан энэ оны наймдугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн орлого төвлөрүүлэлт 785.4 тэрбум төгрөгөөр дутуу биелээд байна. Орлого буурахад импортын барааны НӨАТ ын орлого 160.8 тэрбумаар, импортын гаалийн албан татварын орлого 76 тэрбумаар, газрын тосны орлого 59.7 тэрбумаар, өмч хувьчлалын орлого 94.8 тэрбумаар, гадаад хандив тусламжийн орлого 206.4 тэрбумаар гэх мэтчлэн тус, тус төлөвлөсөн хэмжээнээсээ тасарсан нь нөлөөлжээ. Дээрх үзүүлэлт бол хувийн секторууд мөнгөгүй болж, эдийн засаг агшиж буйн том дохио юм. Тиймээс Засгийн газар арга буюу бонд гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж, амь торгоох арга хэмжээ авахаар зэхсэн хэрэг.

    Уг нь өнөөгийн эрх баригчид өнгөрсөн дөрвөн жил цөөнх байхдаа Шинэчлэлийн болоод Шийдлийн Засгийн газарт “Төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрлээ, зардлаа бууруулаач ээ. Төсвийн алдагдлыг бонд гаргаж битгий нөх” гэхчлэн зөвлөж ирсэн атал одоо харин төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхөх даалгаврыг Засгийн газартаа өгчихөөд ээлжит бус чуулганаа завсарлуулав.

    Монгол Улс хэзээнээс төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхдөггүй болох юм бол доо.
  • Танилц: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарыг шинээр томиллоо
    2016 оны 9 сарын 13
    Танилц: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарыг шинээр томиллоо
  • Шөнийн цэнгээний газрууд 00:00 цаг хүртэл ажиллана
    2016 оны 9 сарын 13
    Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй баар, рестораныг өвөл болон зуны цагийн хуваарийн дагуу ажиллуулах захирамжийн төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас боловсруулжээ.
  • Гэрэлтүүлгийн засвар хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна
    2016 оны 9 сарын 13
    Гэрэлтүүлгийн ашиглалт, засвар хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна
2483 2484 2485 2486 2487 2488 2489
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    12 цаг 51 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    13 цаг 9 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    13 цаг 29 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    13 цаг 33 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    15 цаг 24 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    15 цаг 31 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    17 цаг 28 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    17 цаг 35 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    17 цаг 38 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    18 цаг 6 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    18 цаг 7 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    18 цаг 48 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    19 цаг 10 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    19 цаг 21 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    19 цаг 32 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    19 цаг 42 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    20 цаг 13 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    20 цаг 17 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    20 цаг 34 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    20 цаг 48 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК