Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын иргэн Г.Сарангэрэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд нэхэмжлэл гаргаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тэрбум төгрөг нэхэмжилсэн билээ. Шүүх О.Баасанхүүд холбогдох хэргийг өчигдөр хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ талаар бид Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.
-Хэрэгт холбогдогч гэх О.Баасанхүү гишүүн олдохгүй байна гэдэг шалтгаанаар уг гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэж үнэн үү?
-2014 оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар иргэний хэрэг үүсгэсэн. 72.1 заасан ИХШХШТХ –аар хотод 7 хоногийн дотор, хөдөө орон нутагт бол 14 хоног дотор шүүхийн нэхэмжлэлийг хариуцагч талд гардуулж өгөх ёстой. Гэтэл 4 сар болсоны дараа энэ хүн олдохгүй байна. Оршин суугаа гэх хаяг дээрээ байдаггүй юм байна. Тиймээс хэрэгсэхгүй болгосон гэх шүүхийн захирамжийг надад өглөө. Уржигдар захирамжаа гардаж ав гэж мэдэгдсэн ч өчигдөр би албан ёсоор авлаа
О.Баасанхүүгийн хувьд бид нарын өгсөн хаяг дээр байгаа ч хорооны тодорхойлолт байхгүй гэсэн учир нэхэмжлэлийг өгч чадаагүй гэдэг зүйлийг шүүхээс хэлж байна. Гэтэл хуульд зааснаар хэрэгсэхгүй болохоос өмнө надад энэ талаар мэдэгдэж, би 14.4-д заасан эрхээ эдлэх ёстой байсан.
Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлах хүсэлт гаргах ёстой байсан ч одоо мэдэгдэж байна.
Шүүх бүтэн дөрвөн сарын хугацаанд О.Баасанхүү гишүүнийг хайгаад олохгүй байна гэж баймааргүй юм. Зурагтаар харагдаад, утсаар яриад байдаг энэ хүн хуулийг үл хүндэтгээд байна уу гэдэг ойлголт төрж байна.
-Тэгэхээр таны хувьд О.Баасанхүүг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэж ойлгож болох уу?
- ИХШХШТХ-ийн 14.4-д “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заасан байдаг. Тиймээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд О.Баасанхүүг орон даяар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаад байна.
-Мөн давж заалдаж байгаа гэсэн үг биз дээ?
-Шүүх миний хүсэлтийг авалгүйгээр шууд хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. О.Баасанхүүд нэхэмжлэлийг гардуулаад өгчихсөн гэж ойлгоод хүлээгээд байсан ч ийм хариу авлаа.
Захирамжаа гардаж аваад 10 хоногт багтаж Ерөнхий шүүгчид давж заалдах ёстой учир одоогоор давж заалдаад байж байна.
Өөрөө өмгөөлөгч, хуульч хүн байж иргэн бүр хууль, шүүхийг дээдлэх үүргийг маш сайн мэдэж байгаа байх. Тиймээс шүүхээс хайлгаад байлгүй өөрөө очоод нэхэмжлэхээ авчихаж болно шүү дээ. Үнэхээр гэм буруугүй гэж үзэж байгаа бол гэм буруугүйгээ шүүхийн өмнө нотлох хэрэгтэй.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)