2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 317 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 214 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртснөөс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 3 хүүхэд, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/