Дорноговь аймаг дахь Ханги боомтын гарах чиглэлд энэ сарын 26-ны өдөр зорчин явсан иргэн О 2058 ДУА дугаарын УАЗ31512 маркын автомашины шаланд нуувч болгон бэлтгэсэн сав, нөөц дугуйнд 200 кг зэс тээвэрлэж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)