Сүүлийн жилүүдэд иргэд аймгийн төвд чулуу, шлам оруулж ирж химийн хорт бодис болох мөнгөн усаар угаах явдал ихээр гарч байна. 2013 онд мөнгөн ус ашиглан чулуу бутлан угааж байсан иргэн З, Б, О нар баригдаж 2015 оны 1 сард шүүхээр иргэн Б 2 жилийн ял авсан байна. Мөн он гарсаар мөнгөн ус ашигласан хэрэг 2 удаа гарч Цагдаагийн байгууллага дээр 2 иргэн шалгагдаж байна. Иймд ард иргэд та бүхний дэргэд химийн аюултай бодис МӨНГӨН УС - ны аюул байсаар байгаа тул чулуу бутлах болон мөнгөн ус ашиглаж байж магадгүй талаарх мэдээллийг 70440000 утсаар өгнө үү.
Д.Ундрах /24tsag.mn/