Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас мана түүж байсан 50 гаруй хүнийг энэ сарын 26-нд тус аймгийн Цагдаагийн газар саатуулжээ. Тэдний дунд Улаанбаатар хот, Баянхонгор аймгийн иргэд ч байгаа гэнэ. Саатуулагдсан иргэдийн 19 мотоциклийг журамлажээ. Дэлгэрцогтоос иргэд чулуу түүгээд таван жил болж байна. Үүнийг таслан зогсоож чадахгүй байгаагаас Улаанбаатар хот, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэд ч очин, сүүлдээ газрын хөрсийг ухаж сэндийлдэг болжээ. Олон хүн ингэж нэг дор цугласан нь ойр хавийн малчдын амгалан тайван байдлыг алдагдуулан, малаа хулгайд алдах явдал ч гардаг болсон гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/