Баян-Өлгий аймагт зарим баярын үеэр тулам булаацалддаг уламжлалтай. Гэтэл саяхан тус аймгийн Бугат суманд тулам биш амьд ямаа булаацалдах тэмцээн болсон нь ард олны шүүмлэлд ихээр өртжээ. Көкпар буюу бауурн монголчуудын тулам булаацалдах наадмын үеэр олон морьтой залуус ямааны туламны оронд амьд ямаа булаацалдан наадсан байна.
Монгол хүний амьдралын салшгүй хэсэг, амжиргааны гол эх үүсвэр болсон малаараа амьдаар нь тоглож, тамлан тарчлаасан энэ хэргийг хүмүүс жигшин зэвүүцэж байгаа аж.
Сэтгэгдэл (1)