Гуравдугаар сарын 31-ний өдөр буюу өчигдөр өглөөний 10.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны дөрөвдүгээр орцонд оршин суугч иргэн Б-гийн гэрийн цэвэр усны крантны угаалтуураас шар будааны чинээ мөнгөн ус илэрчээ.
Гэрийн эзэд орон нутгийн цагдаа, Онцгой байдал, мэргэжлийн хяналтын газарт хандаж мэдээлэл өгсөн бөгөөд тухайн гэр бүлийн зургаан иргэнийг эмнэлгийн үзлэгт хамруулахад ямар нэг хордсон шинж тэмдэг илрээгүй байна. Чухам хаанаас мөнгө ус бий болсоныг цагдаагийн байгууллага, бусад холбогдох газруудтай хамтарч шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/