Сүүлийн үед хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг олныг цочроох болсон. Уржигдар л гэхэд хүй нь цөглөөгүй нярай хүүхдээ хаясан хэрэг гарчээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт орших айлын үүдэнд ягаан өнгийн даавуун өлгийтэй, хар хээтэй саарал ороолтоор давхар ороосон нярай хүүхэд хаягдсан байжээ. Одоогоор нэр хаяг нь тодорхойгүй байгаа уг нярай 7-8 хоногтой байсан бөгөөд хүй нь цөглөөгүй байсан талаар эх сурвалж мэдээллээ. Цагдаагийн алба хаагчид хүүхдийг ЭХЭМҮТ-д үзүүлж, “Хүүхдийн төв сувилал”-д хүлээлгэн өгчээ. Эцэг, эхийг нь хайж ажлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс эхлүүлээд байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)