ИНЕГ-ын ажилчид бусдын үнэт эдлэлийг хулгайлсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.
Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд өндөр настай нэгэн зорчигчийн алт мөнгөн эдлэлээ хийсэн зүйл алга болсон байна. Энэ асуудлаар ИНЕГ-ын ажилчдыг шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Улаанбаатараас Бээжин рүү ниссэн ОМ онгоцонд 30 гаруй бууны сум шалгалтгүй явуулсан байжээ. Монголын онгоц бууны сум тээвэрлэж ирсэн гэдгийг Бээжингийн нисэх онгоцны буудлынхан хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Ийн зорчигч бууны сум авч явж байгааг огт шалгаагүй нь асуудал дагуулаад байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)