Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг халамжийн мөнгөнөөс завшсан байж болзошгүй хэргээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цагдан хорьсон юм. Д.Баярсайханыг албан тушаалаа урвуулан 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд уг хэрэг дээр цөөнгүй хүнтэй ажлын хэсэг ч гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/