Гадаад хэргийн яамнаас маш харамсалтай мэдээллийг олон нийтэд ил болголоо. Энэ бол Хятадад эцэг эхдээ хаягдсан 16 хүүхэд байдаг гэх мэдээлэл. Эдгээр хүүхэд эцэг эхчүүдийнхээ буруутай үйлдлээс болж хүний нутагт аж төрж байна. Тухайлбал, ээж нь архи уугаад нас барсны дараа хүүг нь Хятад иргэн авч 2 жил өсгөсөн явдал ч байгаа юм. Хүү сургуульд орох насандаа хүрэхэд манай улсын иргэн учраас сургуульд сургах боломжгүй байсан тул өсгөж байсан хүн нь холбогдох газар мэдэгдсэнээр манай талаас хүүг авч монголд эмээг нь олж өгсөн аж. Аав, ээж нь архи уугаад хүүхдээ хаячихсан, төөрсөн гэх мэт асуудлууд Хятадад гардаг байна. Харин хараа хяналтгүй хүүхэд хил давж гарсан тохиолдол алга байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (6)