УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байгаад баригдсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Зоригт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан байдаг.
Эрхэм гишүүн Д.Зоригттой хамт “Макс” группийн захирал Д.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар хамт байсан гэдэг.
Тэгвэл хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)