Монголд 12 сая евротой ирээд сураггүй алга болсон ХБНГУ-ын иргэн 60 настай. Максимлян Лёонхард Клойбер өнгөрсөн баасан гарагт нас барсан байдалтай олдсон талаар бид мэдээлсэн. Уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Энэ сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Голомт" хотхонд нас барсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын ажиллагаа хийхэд 60 орчим насны гадаад улсын иргэн байсан нь тогтоогдсон. Энэ хүнийг яг хэн болох хийгээд интерполоор хайж байсан иргэн мөн эсэхийг шүүх шинжилгээний баг гаран ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/