ОХУ-ын Тува хотод өнгөрсөн зургаадугаар сард монгол эмэгтэйг автомашинтай нь шатааж амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом хотод орос барааны дэлгүүр ажиллуулдаг 40 орчим насны эмэгтэйг шунахайн сэдэлтэйгээр, гадны нөлөөтэйгээр шатааж амь насыг нь хохироосон байдаг. Тэгвэл эл хэргийг хэрэгсэхгүй болгож, хавтаст хэргийг хаахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь хэрэгтнийг одоо хүртэл олоогүй байгаа аж.
Д.Дуулим