Микро автобусны жолооч нар Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд “Бага оврын автобусны стандартыг түдгэлзүүлэх, 20 гаруй жил төрийн ачааг хувийн хөрөнгөөр үүрэлцэж ирсэн хөдөлмөрөө үнэлүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гарган шинэ микроавтобустай болгох”-ийг шаардаж байгаа аж. Энэхүү шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, хотын дарга Э.Бат-Үүл нарт өнөөдөр хүргүүлнэ гэлээ. Ашиглалтын хугацаа нь дуусч, үйлчилгээнд явах боломжгүй болсон гэх микроавтобусны эзэд төр засгаас шинээр автомашин авахад санхүүгийн туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангахыг шаардаж байгаа аж.
Иргэдийн хувьд тэдний жагсаалыг эсэргүүцэж байгаа төдийгүй микро автобусныхныг "Хэт даврагчид" гэж нэрлэж байгаа хүмүүс ч байна. Хотын үзэмжийг дордуулж, зөвхөн өөрсдийн эрх ашиг, ашиг олохын тулд бусдад үйлчилдэг соёлгүй микроныхны энэхүү үйлдэлд төр засаг ямар хариу барих бол гэдэг олны анхаарлыг татаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)