Өнгөрсөн наймдугаар сард фенобарбитал хэмээх эмэнд 10 гаруй нярай хүүхэд хордсон билээ. Хордсон нярай хүүхдүүд дөнгөж төрсөн дөрөв хоногтойгоос гурван сартай байсан юм. Тодруулбал “Монос”- ийн эмийн санч нярай хүүхдүүдэд фенобарбитал эмийн тунг хэдэн арав дахин хэтрүүлэн бичиж өгснөөс үүдэн хүүхдүүд ЭХЭМҮТ-д эмчлүүлсэн билээ. Тухайн үед хоёр нярайн биеийн байдал хүндэрч, ухаан оролгүй тав хоносон юм. Энэ хэргийг Баянгол дүүргийн анхан шатны шүүх өнгөрсөн намар хянаж үзээд хүнд хэлбэрээр хордсон хоёр нярай хохирогч, бусад нь хохирогч биш гэж үзсэн. Шүүхийн тус шийдвэртэй хүүхдүүдийн эцэг эх санал нийлээгүй учраас давж заалдах шатны шүүхэд хандсан аж. Баримт нотолгоо хангалтгүй гэх үндэслэлээр хойшлогдсон шүүх хурал ирэх зун болох талаар хэвлэлүүдээр онцолжээ.
Тэгвэл Л.Эрдэнэчимэг гишүүн саяхан “ETV’’-ийн шууд нэвтрүүлэгт орохдоо “Монос”- ын эмийн сангаас худалдаж авсан фенобарбитал эмэнд хордсон нярай хүүхдийг бүх насаар нь эмчилнэ гэж ярьжээ. Гэвч түүний эл яриаг хохирогч хүүхдүүдийн эцэг эх ор үндэсгүй худлаа гэж ундууцаж байна.
Учир нь эмэнд хордсон эцэг эхчүүд өнгөрсөн долоо хоногт УИХ- ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг Эмээлтэд иргэдтэй уулзаж явахад нь очиж уулзсан аж. Улмаар “Зурагтаар яриад байгаа шигээ бидний хүүхдийг бүх насаар нь эмчлэх юм уу. Тийм бол эцэг эхчүүд нь болох бид яагаад мэдээгүй байдаг билээ” гэхэд хариулаагүй аж.
Дашрамд хэлэхэд, хүүхдүүдийн эцэг эх өмнөх шүүх хурлуудад огт мөнгө нэхэм жилж байгаагүй ч энэ удаагийн шүүх хурлаар хүнд хордсон хоёр хүүхдэд тус бүр 70 сая, бусдад нь 50 саяыг нэхэмжилнэ гэдгээ онцоллоо.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)