Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 38 ой хээрийн түймрийн 1 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Объектын түймэр
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 13 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход Хүслэн очир ХХК-ийн 4х6 хэмжээтэй агуулахад их хэмжээний цаасан хайрцаг шатаж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход Шадивлангийн задгайд айлын хашаанд хөрсний шар өвс шатаж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход хашаанд шар өвс шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын 151 дүгээр ангийн хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход 60х20 хэмжээтэй цэргийн байрны дээвэр шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын хашаанд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход 3х3 хэмжээтэй харуулын байр, тэвштэй хог, хаягдал дугуйнууд шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн фермд хашаа өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход хөрсний шар өвс шатаж байсныг унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Ногооны задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн бэлтгэл ээлжийг очиход хашааныхаа шар өвсийг шатааж байгаад гадагш алдсан байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Химийн шингэн ХХК-ийн хашаанд шар өвс болон хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасгийг очиход тус компанийн дэргэд хог, шар өвс шатаж байсныг унтраасан.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Зуны зуслангийн 1 дүгээр гудамжинд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг очиход 22х8 метрийн хэмжээтэй өвөлжөө, 26 хонь, ямаа, 9 ишиг, 1 тугал, 3х5 хэмжээтэй гарааш шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Алтан сан хорооллын барилгын агуулах шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход 45х12 метрийн хэмжээтэй ажилчдын байр болон агуулах шатаж байсныг нэмэлт дуудлагаар Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасаг унтраасан.
Амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт өнжмөл шар өвс шатсан дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллага, олон нийтийг галын аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай хог хаягдал, хашааны шар өвсөө шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)