Он гарсаар 72 шүүгчид холбогдох 58 гомдол Шүүгчийн ёсзүйн хороонд иржээ. Ирсэн гомдлын агуулгын хувьд зохисгүй байдал гаргасан шүүгч нартай холбоотой гомдол гурав, хувийн ашиг сонирхолын үүднээс нэг талд үйлчилсэн гэх гомдол 35 хувь, хууль буруу хэрэглэсэн гэх 25 хувь, хэргийн хөдөлгөөний удирдлагатай болон бусад асуудалтай холбоотой гомдол ирсэн байна. Улмаар Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар нийт хүлээн авсан 58 гомдлын дөрөвт сахилгын хэрэг үүсгэж, 41 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, гурван гомдлыг дахин шалгуулахаар буцаажээ. Сахилгын шийтгэлээс дөрвөн шүүгчид сануулах арга хэмжээ авчээ.
Д.Ундрах /24tsag.mn/