ЗХЖШ-ын дэргэдэх G-2 буюу Цэргийн тагнуулын газрын орлогч даргын албан тушаал хашдаг хурандаа Ц.Ганбатад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, тендерийн хөрөнгөөс завшсан байж болзошгуй хэмээн буруутгаж байгаа аж. Тодруулбал, хурандаа Ц.Ганбатыг Шүхэр десантын буюу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн албан хэрэгцээнд ашиглах, мэргэжлийн өндөр зэрэглэлийн шүхэр авах нийлүүлэх тендерт оролцохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, стандартад нийцэхгүй шүхэр БНХАУ-аас авсан гэж буруутгаж байгаа гэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (21)