2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 408 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 304 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүн нас барсан. Зам тээврийн осолд 7 хүүхэд өртснөөс сургуулийн насны 4, сургуулийн өмнөх насны 3 хүүхэд Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна .
Тухайлбал: СБД-ийн нутаг Зуслангийн зам, Бэлхийн 54 дүгээр гудамжинд "Nissan Terrano" маркийн Г жолоочтой авто машин онхолдож 5 хүн гэмтэж зорчигч 02 настай эмэгтэй А нас барсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)