Төв аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан сэжигтэн өчигдөр өглөө амиа хорлосон гэх мэдээлэл байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад "Мал хулгайлсан хэргээр шалгагдаж байсан сэжигтэн Цагдаагийн газрын байранд амиа хорлосон нь үнэн. ЦЕГ-ын дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын албанаас уг хэрэг дээр бүрэлдэхүүн ажиллахаар явсан. Хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтыг эхлүүлээд байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/