Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Одбаярыг томилжээ.
Хуучин дарга Н.Нацагдорж нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэд хоногийн өмнө өгсөн учир ийнхүү О.Одбаярыг томилсон байна.
Харин Н.Нацагдорж дарга ямар шалтгаанаар ажлаа өгсөн нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.
Учир мэдэх хүмүүс түүнийг БГД-ийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны асуудалтай холбоотойгоор ч ажлаа өгсөн байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Сэтгэгдэл (5)