Катар улсын Доха хотод гурван төрлөөр болох насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Ирэх бямба гарагт дуусах арга хэмжээгээр Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮIII дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮIII дахь аварга шалгаруулах тэмцээн Доха хотын 2000 үзэгчийн суудалтай “Aspire” спорт цогцолборт 3 дэвжээн дээр явагдах аж.
Гэтэл Катар улс манай улсын нэрийг буруу бичсэн байна. Тодруулбал, манай тамирчдын мандат дээр Mongolia биш Magnolia хэмээн бичсэн байна.
Энэ тухай МЧБХ-ны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа мэдээлжээ. Мөн Д.Дагвадоржийн нэрийг ч “Асашёорюү Дагвадорж” хэмээн бичсэн байна.
Хэрэв иймэрхүү техникийн алдаа зөрчил, доромжлол, санаатай үйлдэл ажиглагдвал зарим орнууд зохиогдож буй улсын дэгийн хороонд холбогдох хүмүүс гомдол санал гаргаж болдог. Тэмцээн дууссаны дараа энэ мэт гомдол санал гаргах эсэхийг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (8)