2015 оны дөрөвдүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг гар утасны дэлгүүрээс 200 гаруй утас алдагдсан хэрэг гарч, цагдаагийн байгууллагад бүртгүүлжээ. Уг хэрэг дээр тус аймгийн цагдаагийн газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, хэрэгтнүүдийг илрүүлжээ. Тодруулбал Ховд аймгийн харьяат иргэн Б болон иргэн Б нар бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн байжээ. Тэднийг зочид буудалд байрлаж, 20 гаруй утсыг нь худалдаад, мөнгөөр нь соната-5 маркын мөнгөлөг саарал өнгийн машин авч унаад явж байхад нь газар дээр нь баривчилсан байна. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Д.Ундрхах /24tsag.mn/