"Мон-Адонис” эмийн үйлдвэрийн тарианы хөвөнг хуурамчаар үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа учир худалдан авахгүй байхыг эмийн сан, эм хангамжийн байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна. Хуурамч тарианы хөвөн нь үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаар, тоо, ширхэг зэрэг мэдээлэл агуулаагүйг Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. “Мон-Адонис” эмийн үйлдвэр нь 2001 оноос эхлэн тарианы хөвөн үйлдвэрлэж байгаа хуурамч хөвөнг үйлдвэрлэж байгааг илрүүлэн уг аж ахуйн нэгжийг хууль сахиулах байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Өнгөрсөн удаад “Мон-Адонис”, “Түшиглэн”, “Астрафарм”, “Мөнхийн тун” компанид үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн витамин С уусмал улсын стандартгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй зэрэг зөрчлүүд илэрч байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/