Лениний музей буюу Үлэг гүрвэлийн төв музейн барилга, газрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх шүүх хурал өчигдөр 16.30 цагт Иргэний хэргийн нэгдүгээр шүүх дээр болж МАН-ын хүсэлтээр 3 дахь удаа хойшиллоо. Шүүх хуралд нэхэмжлэгч тал, мөн гуравдагч этгээд н.Алтангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирсэн байсан бөгөөд МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид намын ажлаар хөдөө орон нутагт шүүх хурлын өдрийн өглөө томилолтоор ажиллах болсон тухайгаа дурьдсан бичиг, нотлох баримтыг ирүүлсэнтэй шүүгч танилцаад шаардлага хангахгүй баримт ирүүлсэн, шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл гэж дүгнэсэн юм. МАН төлөөлөгчөөрөө дамжуулж өмгөөллийн туслалцаа авах хүсэлтийг шүүхэд тавьсныг хүлээн авч 07 сарын 08-ны өдөр дараагийн шүүх хурлыг товлож, дахин хойшлуулах боломжгүйг МАН-д санууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)