Өчигдөр нийслэлд орсон борооны улмаас айлууд усанд автсан гэсэн мэдээлэл ирсэн байна. Ирсэн мэдээллийн дагуу тухай бүр харьча дүүргийн холбогдох байгууллагад мэдэгдэж шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 3 дугаар гудамжинд хашаанд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээлэл өгснийг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 18 хорооны засаг дарга болон холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан.
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 8 дугаар гудамжинд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээлэл өгснийг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 7 албан хаагч ажиллаж гудамжинд их хэмжээний борооны ус тогтсон байсныг зайлуулах талаар ард иргэдэд заавар зөвлөгөө өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Ерөнхий боловсролын 105 дугаар дунд сургууль дээр аянга цохиж цахилгаан холбооны суурин утас, дотоод сүлжээ, камер ажиллахгүй болсон гэсэн мэдээллийг өгсний дагуу дүүргийн дүүргийн холбогдох байгууллагуудад мэдэгдэж арга хэмжээ авсан.
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Цэргийн ангийн 20 айлын 5 дугаар гудамжны айлуудад их хэмжээний борооны ус орж ирээд байна гэсэн мэдээлэл өгснийг дүүргийн тохижилтын автомашинаар борооны усыг зайлуулах арга хэмжээ авсан.санд автсан гэсэн мэдээлэл ирсэн байна. Ирсэн мэдээллийн дагуу тухай бүр харьча дүүргийн холбогдох байгууллагад мэдэгдэж шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 3 дугаар гудамжинд хашаанд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээлэл өгснийг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 18 хорооны засаг дарга болон холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)