ХУД-ийн нутаг Өлзийт хорооллын зам, Гавьжийн шандын задгай гэх гудамжинд улсын дугааргүй мотоциклийн жолооч 52 настай эрэгтэй О онхолдож эмчлэгдэж байгаад нас барсан байна.
Мөн СХД-ийн нутаг нутаг Баянхошууны зам, Засварын буудлын замд Х.Сонота маркийн автомашины жолооч Б нь Т.Кроун маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 6 настай эмэгтэй Н нарын 3 хүн гэмтжээ.
БЗД-ийн нутаг Нарны зам Well Mart бөөний худалдааны төвийн хойд замд Т.Приус маркийн авто машины жолооч З нь дугуй унаж явсан 15 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн зэрэг ноцтой ослууд гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/