Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллагддаг “Чингис хаан” гранпри өнөөдөр 12:30 цагт Буянт-Ухаан спорт цогцолборт эхэллээ.
Олимпийн эрхийн оноо олгох энэ тэмцээнд дэлхийн 35 орны 200 гаруй жүдочид өрсөлдөхөөр Улаанбаатар хотноо ирээд байгаа.
Барилдаанууд өнөөдөр эхэлж, манай улсын баг тамирчдаас эмэгтэй -57 кг-д Мастерсын хошой аварга Д.Сумъяа өрсөлдөгчөө 1:16 секундэд өрсөлдөгчөө цэвэр ялсан бол Залуучуудын Азийн аварга, 2015 оны насанд хүрэгчдийн улсын аваргын мөнгөн медальт Бишрэлтийн Хорлоодой -48кг-ийн жинд Хятадын тамирчин Шиши Зиетэй учраа таарж, торгуулиар ялалт байгуулсан амжилттай байна.