Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурор хар тамхины хэргээр өчигдөр саатуулагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний гэрээс нь хар тамхи олдсон аж. Хэргийг УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж. Мөн тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад "Мэдээлэл өгөх боломжгүй" байгаагаа учирлалаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хар тамхины хэргээр ийн саатуулагдаад буй прокурор Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир байжээ. Түүнийг Үндэсний их баяр наадмын үеэр хар тамхины хэргээр саатуулж, УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж.
Бид хэргийн талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулан хүргэх болно.
Д.Дуулим
Сэтгэгдэл (43)