Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Сайншандын гүүрэн дээр суудлын автомашин онхолдож хүн даруулж нас барсан байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 21:45 цагт онцгой байдлын газарт өгчээ. Дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн 60 настай, эмэгтэй С нас барсан байсныг цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Д.Дуулим