зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 Баримт: Өршөөлийн тухай хууль, түүний эргэн тойронд

2015-8-15
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 

 

Түүний хийсэн мэдээлэл болон өршөөлийн тухай хуулийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлын талаарх 24 баримтыг хүргэж байна. 

 

1. "Монгол Улсын Их Хурал 1991 оноос эхлэн өршөөлийг хууль тогтоох замаар үзүүлж ирсэн бөгөөд1991, 1996, 2000, 2006, 2009 онд Өршөөл үзүүлэх тухай, 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан гаргаж байсан бөгөөд нийт зургаан удаа өршөөлийн тухай хууль гаргаж байсан байна.  

 

2. Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

 

3. Улсын Их Хурал уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн хаалттай хуралдаж баталсан.

 

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлав.

 

5. Энэ хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.

 

6. Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулжээ. Үүнд: зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх, зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох

 

7. Дээрх гэмт хэргээс нийт 29 гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаагүй аж. Өршөөлд гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ял шийтгүүлэн, уг ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд хамрагдахгүй юм.

 

8. Үүнээс гадна дараах гэмт хэргийг үйлдсэн этгээд мөн хамрагдахгүй байхаар хаалт хийж хязгаарласан байна. 1/Эх орноосоо урвах, 2/Тагнуул хийх, 3/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, 4/Зэвсэгт үймээн дэгдээх, 5/Хорлон сүйтгэх, 6/Хорлон саатуулах, 7/Хүнийг санаатай алах, 8/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, 9/Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 10/Хүн хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 11/Хүнийг барьцаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 12/Хүн худалдаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 13/Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 14/Хүчиндэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 15/Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, 16/Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 17/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 18/Зандалчлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 19/Терроризм, 20/Терроризмыг санхүүжүүлэх, 21/Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,  22/Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах, 23/Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 24/Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 25/Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах, 26/Агаарын хөлөг авч зугтаах, 27/Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 28/Эрүү шүүлт тулгах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 29/Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн бол хамрагдахгүй.

 

9. Мөн дараах 5 зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг нь хасаж байгаа. 1/Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 2/Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 3/Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 4/Бусдын эд хөрөнгийг булаах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 5/Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг. 

 

10. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх аж.

 

11. Мөн хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс өршөөн хэлтрүүлнэ. 

 

12. Өршөөлийн тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

13. Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдав. Комиссын бүрэлдэхүүнд Комиссын даргаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогч даргаар Хууль зүйн дэд сайд, Нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл орсон байна. 

 

14. Өршөөлийн тухай хууль батлагдаж, Н.Энхбаяр ирэв. Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Цолмон, Л.Оюунбаатар, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар Чингис хаан олон улсын онгоцны нисэх буудалд тоссон юм.

 

15.  Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байгаа. Эдгээр хэргийн улмаас улсад учирсан хохирлын нийт хэмжээ 12 тэрбум 243 сая төгрөг гэдгийг АТГ-аас мэдээлсэн.  

 

16. Хууль зүйн яам болоод УИХ-ын ажлын хэсгийн гаргасан урьдчилсан судалгаагаар нийт хоригдлын 1/3 орчим хувь нь суллагдана гэсэн тоо гарсан. 

 

17. УИХ-ын Өршөөлийн тухай хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл бараг 75 хувь өөрчлөгдөн тэс өөр болж гарсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин онцолсон.

 

18. Авлигачдыг өршөөсөн хуулийг хэрэгжүүлэх комисст МАН-ын гишүүд оролцохгүй хэмээн мэдэгдэв

 

19. Ж.Мөнхбат: Ээлжит бус чуулган авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа хэмээн олон нийтэд мэдээлэв. 
 

 

20. Өршөөлийн хуулийн дагуу, Эмэгтэйчүүдийн хорих ангийн ялтны тоо эрс буурна.Хөдөлмөрийн Үндэсний намын дарга

 

21. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээ. Тэрбээр Прокурорын байгууллагын ойд  оролцож,  Өршөөлийн тухай хуульд хориг тавихаа албан ёсоор мэдэгдсэн юм.

 

22. Нийслэлийн Засаг Даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст ажиллахаас татгалзав. "АТГ-ын мөрдөн байцаалт явуулах гэмт хэрэгт өршөөл үзүүлж байгаа нь хуулийн засаглал, болон төрийн байгууллагуудад итгэх итгэлийг эвдсэн, өргөсөн тангаргаа зөрчсөн гэмтнүүдийг өөгшүүлсэн хариуцлагагүй үйлдэл юм. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа тул ажлын хэсэгт орж ажиллахаас татгалгаж байна" гэв.

 

23. Хөдөлмөрийн Үндэсний нам УИХ-аар батлагдсан Өршөөлийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэд УИХ-д суудалтай намуудад шаардлага хүргүүлж, Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гаргаж байгаагаа мэдэгдсэн.

 

24. Гишүүдийн мэдээлж буйгаар өршөөлийн тухай хуульд албан тушаал, авлигын хэргээр ял эдэлж байгаа хүмүүсээс 10 хүрэхгүй цөөн тооны хүмүүсийг өршөөлд багтаахаар танилцуулагдсан гэдгийг онцолсон ч АТГ-аас тус газарт шалгагдаж буй эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байгааг мэдээлсэн. 

 

24tsag.mn Б.Батчимэг 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • zochiin (112.72.11.120)
    Eh orno aldsan elbege min yun ain be.tavgiin ideege arvan uer orson ta odoo zaiga tavih boloigui yu.
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • zochin (103.242.47.98)
    Hyamraltai bgaa ene uyed zarim uls irgediihee tsalingiin zeeliig 1 udaa cholooldog gene shuu . Manai tor zasag hyamraagui ard tumen hyamarsan bgaa. 76 oi toondoo iim yum setgeech.
    2015 оны 08 сарын 16 | Хариулах
  • shudarga irgen (103.242.47.98)
    Avilgach nar mon alban tushaaliin heregtnuudiig bitgii orshooldoo ard tumen chin eniig l husch baina. Eronhiilogch hesegchlen horig tavih n zov. AN-d ard tumen yaj itgej daraalsan heden songuulid sanalaa ogloo getel onoodor yaj bna ediin zasgiin hyamral, zasaglaliin hyamral deed tsegtee hurchlee. Odoo boli 2016 bol ta nariig hooh jil bna.
    2015 оны 08 сарын 16 | Хариулах
    • shudarga irgen 1
      Za turiin tuluu ogtono.chi ajil hioj amidar za
      2015 оны 08 сарын 16
  • Зочин (103.26.195.5)
    91,1g oruulaachee erunhiilugchuu ta horigoo tawij diilehgvi bol ard tvmniihee tuluu bolzoltoi urshuuguuchee. Engiin ard irgedrvvgee urshuuluu tvlhvv vzvvleechee. Amidiin hagatsal gedeg zvil yamar hetsvv bdagiig oilgooch dee
    2015 оны 08 сарын 16 | Хариулах
  • mnus (112.72.11.106)
    Yu be mini dvv 181.2orson yagaad orshoold hamragdahgvi gej anhni hereg eronhiilogcho
    2015 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.122.166)
    ШУНАЛТ энхбаярыг ДАВАРААСАН БУРУУТАН ЭЛБЭГДОРЖ ШҮҮ ДАВХАР ДЭЭЛЭЭР АЛТАНХУЯГИЙГ ОГЦОРУУЛЖ САЙХАНБИЛЭГТ ДАВХАР ДЭЭЛ ӨМСҮҮЛСЭН ЭЛБЭГДОРЖИЙН АМ АЖИЛ ЗӨРСӨН УЛСТӨРЖИЛТИЙГ энхбаяр АШИГЛАЖ БАЙНА ЭЛБЭГДОРЖ АЛТАНХУЯГААР ОРОЛДОЖ АН ЫГ СҮЙРҮҮЛСЭН ОДОО ЭНХБАЯРЫГ ДАВРААД МОНГОЛ ТӨР УНАХ НЬ ман ыг ХУУЛИАР ХОРИГЛОХ БОЛОМЖИЙГ ЭЛБЭГДОРЖ ГАЦААСАН ҮР ДҮНД ман ын ХУЙВАЛДААНД ЭЛБЭГДОРЖИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЧ БАЙЛАА энхбаярыг ШОРОНГООС СУЛЛААД ЯВУУЛСАН ҮР ДҮНД ЭНХБАЯРЫН ДАВАРСАН ШУНАЛЫГ ХАРААЧ ЭЛБЭГДОРЖын АЛСЫН ХАРАА ХАРИУЦЛАГГҮЙ БАЙНАА
    2015 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.22.22)
    залилан. хийдег. байж
    2015 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (180.149.78.29)
    Энхбаярыг яг юуг авилгад авсаныг хэлж чаддаг хүн байхгүй. элбэгдорж баабар хоёр сонгуулийн өмнө шивнэлдэж байгаад ингэж хоч өгье тэгээд хэвлэлээр хүчтэй тараая баабараа чи эхэлж загалмайлсан эцэг гэж хочил. тэгээд мянга давт гэсэн юм. тэгсэн атлаа яг үнэндээ баабар нь сангийн сайд байхдаа бороо алт сэргээн босголт банкыг голомт болгох зэрэгт голлон ажиллаж хувиа аваад гарсан.элбэг нь спиртийн хэрэгт холбогддог. бас с.зоригийн
    2015 оны 08 сарын 15 | Хариулах
  • baast (46.173.194.171)
    AN yamar aimaar ulsuudiin niilsen namtai khamtarch toriig samaraad baigaa yum be.Yagaad iim baricaand orchikhvoo.Ter ul butekh khumuuseesee salaachee.Tanai namiin dotor Denzenguud mash ikh bainaa.Dotroo ceverlegee khiikhgui bol Mongoliin niigemees archigdaj,ceverlegdekh n baina shuu...
    2015 оны 08 сарын 15 | Хариулах
  • ХҮН ХҮН (103.10.23.76)
    ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН ТӨР ГЭДЭГ ЭНЭ ШҮҮ АРД ТҮМЭН МИНЬ СОНГУУЛД ОРОЛЦОЖ САНЛАА БҮҮ ӨГ ЭНЭ БОЛ ЛУЙВАРЧИН НАРЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛИЙН ХАМГИЙН ЗӨВЬ АРГА БИД СОНГОХГҮЙ БОЛ ЭНЭ ЛУЙВАРЧИН НАР ХЭНИЙГ ЛУЙВАРДАХ ЮМ ДАРАА НЬ БИД АРДЫН ИХ ХУРЛАА ХУРАЛДУУЛАЖ ТӨРӨӨН ШИНХЭН АРД ТҮМНИЙ ТӨР БОЛГОЖ АВНА
    2015 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    12 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    12 цаг 50 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    13 цаг 35 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    13 цаг 59 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    14 цаг 27 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    14 цаг 28 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    14 цаг 39 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    14 цаг 48 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    15 цаг 21 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    15 цаг 31 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 20 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    16 цаг 32 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    17 цаг 1 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    17 цаг 40 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    18 цаг 3 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    19 цаг 11 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    19 цаг 11 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    19 цаг 18 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    19 цаг 20 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    20 цаг 16 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК