Ливийн эрэг дээр амдан баригдсан цагаачдын завьнаас олон тооны цогцос илэрсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Энэ талаар Италийн эргийн хамгаалагчид мэдээлснээр завин дээрээс нийт 50 орчим хүний цогцос илрүүлсэн байна.
Италийн хэвлэлүүдийн бичсэнээр амиа алдагсад гарцаагүй бүтэж үхсэн гэжээ. Тэдэнтэй хамт зорчиж явсан 430 гаруй хүнийг эргийн хамгаалагчид аварсан байна.
Холбогдох албаныхан одоо цагаачдыг байцаан мэдээлэл цуглуулж байгаа аж.
Өмнө нь цагаачдын онгоцноос олон хүний цогцос олдсон хэрэг гарч байсан юм. Тодруулбал, өнгөрсөн энэ сарын эхээр 49 цагаач цагаачдын онгоц дээр амиа алдсаныг Италийн эргийн хамгаалагчид илрүүлж байсан.
НҮБ-ын мэдээлснээрэнэ он гарснаас хойш 2000 гаруй цагаач Европт нэвтрэх гэж яваад тэнгист амиа алджээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)