СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө МУБИС-ийн зүүн урд туслах замд Т.Приус маркийн авто машины жолооч Л нь явган зорчигч 04 настай эрэгэй Д-г мөргөж гэмтээсэн байна.
Мөн Өмнөговь аймгийн даланзадгад сумаас зүүн тийш 45 км замд T.Ractis маркийн Б жолоочтой автомашин нь тэмээ мөргөж онхолдож зорчигч 41 настай эмэгтэй У нас баржээ.
Маргааш буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал тэр дундаа явган зорчигч, хүүхэд залуучуудын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Шинэчлэн батлагдсан МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэх гэж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн бие биендээ хүндэтгэлтэй хандаж аюулгүй байдлаа сайтар хангаж, хууль дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцоорой.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)