“Хүннү Лорд” ХХК Засгийн газрын нэрийг барин 160 ам.долларын үнэтэй сэтгүүл зарж байсан мэдээлэл гараад байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баттөмөр хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр "Бүх зөвшөөрөл нь байгаа. Бид ямар ч хууль зөрчөөгүй. Гуравдугаарт, 160 ам.долларын сэтгүүл гээд байгаа зүйлээс нэгийг ч зарж борлуулаагүй. 160 ам.долларын үнэтэй сэтгүүл биш. Үүргэвчтэй аялагчдад зориулсан аялал. Манай байгууллагыг зохих шатны хууль, хяналтын байгууллага нь шалгаж байгаа. Цагдаа, тагнуул гээд 2-3 газраар шалгаж байна. Удахгүй үнэн зөв нь тогтоогдох байх" гэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)