Есөн сарын нэгэн болж сургууль, цэцэрлэгт элсэгчид албандаа мордлоо. Түмний бяцхан үрсийг хүлээн авч хүмүүжүүлж буй олон боловсролын байгууллагын нэг нь 157-р цэцэрлэг юм. Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хорооны хүүхдүүдийг хүлээн авдаг тус цэцэрлэг энэ жил 700-аад хүүхэд хүлээн авчээ.
157-р цэцэрлэг энэ хичээлийн жилд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 50 ортой өргөтгөлийн шинэ 2 бүлгийг нээснээр 280-330 хүүхдийг нэмж авах хүчин чадалтай болжээ.
47 багш ажилчидтай тус цэцэрлэгийн хамт олон 2015-2016 оны хичээлийн жилд СӨБ-ын сургалтын Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд бүрт “ Ном “, “ Авьяас ” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгыг тавин ажиллах болно хэмээн эрхлэгч Д.Бурмаа ярьж байна.
Г.Үжин