“Хүннү Лорд” ХХК Засгийн газрын нэрийг барин 160 ам.долларын үнэтэй сэтгүүл зарж байсан гэх мэдээлэл өнөөдөр ч олны анхаарлыг татсаар байгаа.
Нэлээд олон сар нууцлагдмал байсан энэхүү хэрэг ил болсноор хүн бүр “арьсаа хамгаалахаар” зүтгэж, улмаар хэргийн учиг өнөөч бүрэн тайлагдаагүй байна.
Тэгвэл 160 ам. долларын үнэтэй сэтгүүлийн цаана Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа байсан гэх “бор шувуу” нисэх боллоо.
Ямартай ч саарал ордноор тархсан энэхүү мэдээллийн талаар Засгийн газраас албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа юм.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (14)