Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын 112 дугаар цэцэрлэгийн хашаанд өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө нэгэн иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч ахмад 30 настай А гэгч байсан ажээ.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Талийгаач амиа хорлосон уу, эсвэл гадны нөлөөтэй байсан уу гэдгийг шинжилгээгээр тогтоох юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)