2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 400 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж , 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-12, зорчигч-5, Зам тээврийн осолд 7 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигч 1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Замын цагдаагийн алба хаагчид нь гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 2722 хүнийг 55 сая 126 мянга 700 зуун төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)