2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 349 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 262 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13 бүртгэгдэж , 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-14, зорчигч-0 . Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 1. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Замын цагдаагийн алба хаагчид нь гудамж замд хийсэн хяналт шалгалтаар 2744 хүнийг 54 сая 841 мянга 800 зуун төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)