Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж байна.
Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 100.1, 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгаж байгаа юм.
Тэгвэл дөнгөж сая улсын яллагч Д.Цолмон Т.Цогтод 22 жилийн хорих ял, Г.Маралмаад 25 жилийн хорих ял төлөвлөснөө танилцууллаа.
Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нараас өмгөөлөгч болон улсын яллагч нар асуулт асууж байна.
Сэтгэгдэл (1)