Хүн амины онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд дөнгөж сая саатууллаа.
Гэмт хэрэг үйлдсэн П.Батбаярыг цагдаагийн байгууллагаас улс орон даяар шуурхай эрэн сурвалжилсаны эцэст дөнгөж сая Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулсан байна.
Түүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Мөрдөн байцаалтын ажиллагааг дөнгөж сая эхлүүлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөх боломжгүй байгаа аж.
Юутай ч 2 хүний аминд хүрч, хоёр хүнийг хүнд гэмтээсэн онц хүнд гэмт хэрэгтэнг цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан илрүүллээ.
Хэргийн талаар тодруулбал, энэ сарын 26-27-нд шилжих шөнө Пүрэв овогтой Батбаяр нь Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт оршин суух иргэн С, Ц нарыг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн юм. Талийгаач эмэгтэй цагдаагийн хошууч цолтой байсан бөгөөд түүнийг аавтай нь хөнөөж, харин ээж, ах хоёрыг нь хутгалсны улмаас тэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа билээ.
Сэтгэгдэл (4)