Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Пүрэв овогтой Батбаяр нь Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт оршин суух нэг гэр бүлийн хоёр хүний амь насанд хүрч, нөгөө хоёр хүнийг нь хүнд гэмтээсэн хэргийг үйлдсэн. Талийгаач эмэгтэй цагдаагийн хошууч цолтой байсан бөгөөд аавын хамтаар хэргийн газар дээр амьсгал хураасан юм. Хошууч Ц нь өмнө нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард шилжин томилогдсон байв. Түүний хоолой болон цээжин тус газарт нь хутгалсаны улмаас нас баржээ. Тэрбээр 1979 онд төрсөн ганц бие, аав, ээжийн хамт амьдардаг байжээ. Мөн түүний аав С цээжиндээ хэд, хэдэн удаа хутгалуулж нас барсан байна. Харин шархадсан хүмүүсийг яаралтай мэс засалд оруулсан ч ээж нь шархаа даалгүй өнгөрсөн гэх мэдээлэл байгаа. Гэсэн хэдий ч албаны эх сурвалж үүнийг үгүйсгэж байна.
Талийгаачийн ээжийн хувьд сэхээн амьдруулах тасагт байж байгаад сахиуртайгаар энгийн тасагруу шилжсэн гэх мэдээлэл байна. Харин ахынх нь биеийн байдал нэлээд хүнд байгаа аж.
Тэрбээр уг нь Орхон аймгаас биеэ эмчлүүлэхээр Улаанбаатарт ирээд байсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)