Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авсан талаар өчигдөр багагүй шуугиан дэгдлээ.
Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах асуудал удаан хугацаанд маргаан дагуулсан ч өчигдөр дуудлага худалдаанд 24 тэрбум төгрөгөөр зарагдлаа.
Өнгөрсөн жилүүдэд уг үйлдвэрийн асуудал нилээд хурцаар тавигдаж байсан төдийгүй улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярт ял хүртэл оноож байсан билээ.
Тэгвэл 24 тэрбумаар балгас болсон шахуу барилгыг худалдаж авсан Абдул Карим гэх монгол иргэн олны анхаарлыг ихэд татлаа. Мэдээж өндөр үнээр авч байгаан зорилго хуучин барилгадаа биш газартаа байгааг хэн бүхэн ойлгож байгаа биз. Гэвч чухам ямар учиртай хүн ийм өндөр үнээр үнэ зохиж авав гэдэг л олны анхаарлын төвд байгаа юм.
Түүний хувьд Ирак гаралтай, монгол эхнэртэй нэгэн. Өдгөө 60 орчим настай тэрбээр Монголд 2001 онд ирсэн байна. Түүний монгол эхнэрийг н.Балжиням гэдэг. Эхнэрийнх нь хувьд Бээжин хотод амьдарч байгаад иржээ.
Абдул Каримын хувьд Иракийн элчин сайдын яаманд ажилладаг байсан бөгөөд 2001 онд Монголд ирээд эхнэрийнхээ гэрт буюу 10-р хороололд амьдарч байжээ. Түүнийг маш их хэмжээний хөрөнгөтэй ирсэн гэх мэдээлэл байгаа ч эх сурвалж үүнийг үгүйсгэж байна.
Харин тэрбээр манай улсад ирээд шонхорын наймаа эрхэлж баяжсан сурагтай. Тодруулбал, Араб, Монголчуудын дунд янз бүрийн наймаа хийж, нэн ялангуяа шонхор шувуу худалдаалж явсаар байгаад нилээн хөрөнгөжсөн бололтой. Түүний наймааны түнш нь "Хар хатан хаан" хочтой казак эмэгтэй аж.
Абдул Карим муухан монгол хэлтэй төдийгүй Монголын маш сайн мэддэг хэмээн худалдааны түншүүддээ хэлдэг гэнэ.
Түүний ах дүү, хамсаатан садан нь бүгд Иракт амьдардаг. Харин манай улсаас Абдул Карим нь Мон-Ураны Б.Наранхүүгийн найз бөгөөд уг газарт 68 давхар "MONGOL TOWER" барина гэдгийг ч эх сурвалжууд мэдээлж байна. Харин эхнэр н.Балжиннямынх нь хувьд Ерөнхийлөгч асан Н.Баганбандийн хамаатан гэх мэдээлэл байгаа юм.
Манай улс 2013 онд шонхрыг ашиг олох зорилгоор гадаадад худалдахыг таван жилийн хугацаатайгаар хориглосон юм байна. Гэвч өнгөрсөн аравдугаар сард катаруудын отогт олон тооны идлэг шонхор байна гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр НМХГ-аас шалгалт хийсэн байдаг. НМХГ-ынхныг шалгалт хийх үеэр Абдул Карим отогтоо байжээ. Улмаар уг газрын эзэн нь Абдул Карим гэдгийг НМХГ нотолсон юм.
Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газрын ордны дэргэд Араб, Ирак, Ислам гаралтай хүмүүс ийн газар авч байгаа нь магадгүй үндэсний аюулгүй байдал гээд янз бүрийн асуудал тулгарч магадгүй гэж иргэд сэрэмжилж байгаа юм.
Арабууд дотроо хамгийн аюултай хүмүүст Иракчуудыг нэрлэдэг. Гэтэл манай улс Засгийн газрын ордныхоо дэргэд ийн газар олгож байгаа нь ирээдүйн олон асуудлын эхлэл болж ч мэдэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (58)