Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим гэгч үнэ цохиж, 24 тэрбумаар худалдаж авсан нь олны анхаарлыг ихээр татаж байгаа.
Абдул Карим нь шонхорын наймаа эрхэлдэг, хууль бусаар олон тооны шонхор барьж байсан нь илчлэгдэж байжээ.
Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн 10 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт олон тооны шонхор шувуу байна гэх мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллий дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс хамтарсан шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн Баруунтурууны орчимд Катар улсын иргэд Байгаль орчны яамнаас 35 шонхор шувуу барих зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байжээ. Гэвч тэдгээр Катар улсын иргэд нь 35 шонхорын зөвшөөрлөөр 61 шонхор шувуу барьсан нь шалгалтаар илэрчээ.
Ийнхүү 26 шонхорыг илүү барьж, хууль зөрчсөн этгээдийн нэг нь Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авсан Абдул Карим гэгч байсан байна. Тэрбээр тухайн үед “Бид соёлын арга хэмжээнд зориулан шонхор шувуу барих зөвшөөрөл авсан” гэхээс өөр тайлбар хийхээгүй аж.
Идлэг шонхорыг хууль бусаар олон тоогоор барьсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөөр торгох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн хуульд заасан байдаг ч түүнд тухайн үед мөнгөн торгууль ногдлуулаад өнгөрч байжээ.
Сэтгэгдэл (13)